Ахуйн зөвлөгөө
2012-11-29
Галын өрөөний шүүгээгээ нээхэд таатай сайхан үнэрийг мэдрэхийг хүн бүхэн хүсдэг ч хааяа муудсан хүнсний эвгүй үнэр үнэртэх нь бий. Үүнийг дарах зөвлөгөөнүүдийг хүргэе.
- Шилэн аяганы тал халуун усан дээр хүнсний цагаан цууг /уксус/ 8-10 дуслыг хийж шүүгээндээ 30 минут тавиарай!
- Халуун сүү, халуун ус ижил хэмжээтэйгээр хийж шилэн аягаа дүүргээд, нэг халбага хүнсний сода хийж хутгаад шүүгээндээ хагас цаг тавьж болно.
- Нимгэн хэрчсэн жүрж, нимбэг галын өрөөний шүүгээ, шарах шүүгээ, хөргөгчийг чинь үргэлж таатай сайхан үнэртэй байлгана.
- Галын өрөөний хамгийн гол багаж бол цэвэрлэгч шингэн саванг хөөсрүүлэгч порлон. Энэхүү порлон нь цэвэрлэх, зүлгэх, хөөсрүүлэх гээд олон ач холбогдолтой ч бактери үржих таатай орчинг бүрдүүлдэг. Иймээс эзэгтэй нараа долоо хоногтоо 1-2 удаа сайтар угааж, хатааж /халуун пааран дээр/ заншаарай.
- Өнгөө алдсан гал зуухны алчуураа та хаяхаа түр азнаарай. Алчуураа сайтар савандаж угаасны дараа хүнсний сода хоёр халбагыг хийсэн халуун усанд хийж 5-8 минут буцалгаарай. Алчуур чинь хэсэгтээ л өнгөлөг байх болно.
- Тэнийлгэж хатаахаа мартсан алчуурнаас заримдаа эвгүй үнэр гардаг. Ийм алчуурнуудаа хагас хэрчим нимбэг хийсэн халуун усанд хийж буцалгаарай. Эвгүй үнэр хормын төдийд л үгүй болно.
- Кофе, байхуу цай хийж уусаар аяганы дотор талд өнгөр тогтсон байдаг. Энэ өнгөрийг нунтаг давсаар үрж угаагаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



