CHARICE охидын хайртай од
Охид, бүсгүйчүүдэдээ зориулж дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий авъяаслаг охидыг танилцуулж байна
CHARICE охидын хайртай од
Charice 1992 оны 5 сарын 10-д төрсөн Филиппин дуучин юм. Түүнийг бүтэн нэр нь Charmaine Clarice Relucio Pempengco. Анх youtube-д дуулж буй бичлэгүүдээ оруулж олны анхаарлыг татаж байжээ.
Дуучин Lyaz-тай хамтарч дуулсан "Pyramid" дуу нь түүний хамгийн амжилттай сингл нь юм. Хэд хэдэн орны Топ 40-д багтаж The Oprah Winfrey шоун дээр амьдаар дуулж сонирхуулж байжээ. Дуулахаас гадна жүжиглэх авьяастай тул телевизийн Glee шоу-д тоглосон юм. Хамгийн сүүлд Bruno Mars-ын бичсэн "Before It Explodes" хэмээх уран бүтээл юм.
Charice Филиппиний Луганад төрсөн бөгөөд эцгийнх нь дарангуйллаас зугтан ээж Raquel нь түүнийг ганцаараа өсгөсөн гэдэг. Ээждээ туслахын тулд тэрээр долоон настайгаасаа эхлэн бүх төрлийн тэмцээн, фестиваль, шалгаруулалтад алгасалгүй ордог байсан юм. Түүний хэлснээр Charice 100 хол давсан тэмцээнд оролцож байжээ. 2005 онд Филиппинд зохиогдсон “Little star” хэмээх авьястнуудын тэмцээнд орж гуравдугаар байранд шалгарсан юм. Үүнээс өмнө тэрээр орон нутгийн телевизийн шоу, сурталчилгаанд хааяахан тоглодог байсан ч олны анхаарлыг татдаггүй байлаа. Харин False Voice гэх хэрэглэгчийн нэрээр youtube сайт дээр өөрийн дуулж буй бичлэгүүдээ тавьсанаар тэрээр дэлхий дахины анхаарлыг татаж түүний бичлэгийг үзсэн хүмүүсийн тоо 15 саяд хүрсэн байлаа.
2007 оны 6 сард Шведийн Ten Songs продакшн Charice-ийн бичлэгүүдийг нь үзсэний дараа түүнийг урьсан юм. Тус продакшинд Charice долоон дуу бичүүлсний зургаа нь ковер (аль нэг дуучны дууг дахин дуулах) бөгөөд нэг нь "Amazing" нэртэй өөрийнх нь дуу байсан.

Үүний дараа Солонгосын “Оддын Хаан” нэвтрүүлэгт оролцон "And I Am Telling You", "A Whole New World" хэмээх дуугаа дуулж солонгосын олон сая фенүүдээ баярлуулжээ. Уг нэвтрүүлгийг үзсэн Ellen DeGeneres түүнийг өөрийн шоунд оролцох санал тавьсанаар урилгын дагуу Charice Америк руу анх удаа ниссэн бөгөөд 2007 оны 12 сард Ellen DeGeneres шоунд оролцжээ.
Ellen-ы шоунд дуулсаны дараа Charice дахин Оддын Хаанд Үзэгчдийн хүсэлтээр дахин уригдсан юм. Харин 2008 оны нэг сард тэрээр Malacanang Palace-д Филиппиний ерөнхийлөгч Gloria Macapagal-Arroyo-д зориулан дуулсан байдаг.
Өөрийнхөө нэрээр нэрлэсэн зургаан дуутай альбум нь 2008 оны 5 сард гарсан удалгүй Филиппиний алтан үнэмлэхээр шагнагдсан юм. 2010 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны альбумаа гаргасан нь Billboard-ын шилдэг 200 дууны наймд жагсаж, Ази дуучны Топ 10-т багтаж байгаа анхны тохиолдол байсан юм.
2009 оны 5 сард Charice дахин Oprah Winfrey шоуны “Дэлхийн хамгийн ухаалаг хүүхэд” нэртэй дугаарт оролцон Whitney Houston-ы “I Have Nothing” дууг дуулсан. Нэвтрүүлгийн дараа Oprah David Foster-той холбогдон, домогт продюсер Charice-д зориулж юу хийж чадахыг нь харахыг хүсчээ. Удалгүй Foxwoods Resort Casino дахь MGM Grand-ын нээлтэн дээр Charice анх удаа Foster-той хамтран дуулж, энэ сардаа Foster-ын зохион байгуулсан тоглолтонд Charice оролцсон байна. Уг тоглолтонд түүний шүтээн Andrea Bocelli нь оролсоноос гадна тэд хамтран дуулсан юм. Уг кнцертонд тэрээр "The Prayer" дууг 8000 хүний өмнө дуулсан нь гайхалтай хэрэг байлаа.
2009 оны 9 сарын 9-нд Charice The Oprah Winfrey шоуны “Мөрөөдөл биелдэг юм” гэх дугаарт дахин зочноор уригдан Celine Dion-ы "My Heart Will Go On" дууг David Foster төгөлдөр хуур дээр тоглон дуулжээ. Энэ дугаартаа Oprah түүнийг Дэлхийн хамгийн авьяаслаг охиноор өргөмжилсөн байдаг.
Энэ нэвтрүүлгээрээ Oprah түүнд нэгэн сюрприз барьсан нь Celine Dion түүнийг Нью-Йорк хотод болох тоглолтондоо хамтран дуулахыг урьсан явдал юм. Ийнхүү Ази охин Холливүүдийн ододтой хамтран уран бүтээл гаргаж, гайхалтай чадварлаг хоолойгоороо олон сая фенүүдээ бишрүүлсээр байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







