БИДНИЙ ТУХАЙ
EMEGTEICHUUD.mn эмэгтэйчүүдэд зориулсан үндэсний сайт нь будаг нь ханхалсан анхны хувилбараа эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг бурханаас авч болох олон гайхамшгуудын нэг гэдэг. Бид чухамдаа энэхүү хувь заяаныхаа хосгүй сайхан мэдрэмжийг та нартайгаа хуваалцах гэж байна.
Гэртээ суугаа эзэгтэй, ажлаа хийж байгаа эмэгтэй, хүүхдээ харж байгаа ээж, хүний хань болсон гэргий, өсөж яваа цэцэг цэврүү шиг охид ТА нар бүгдээрээ манай уншигч.
Манай сайтад тавигдах мэдээ мэдээлэл, нийтлэл бүр бидний чин сэтгэлээс гарч байгаа учраас та бүхэнд таалагдана гэж итгэж байна. Эмэгтэй хүний оюуны болоод ахуйн хэрэгцээ шаардлагын нэгээхэн хэсгийг ч болов танд хүргэж чадаж байвал бидний хүсэл биелэх нь тэр.
“Бид” гэдэг үгийг хэдэнтээ дурдсанаа дэлгэрүүлэн сийрүүлвэл, сэтгүүлч мэргэжилтэй бидний дөрвөн найз оюутан ахуй үеэсээ хойш олон жил үерхэн нөхөрлөж амьдралын жинхэнэ анд найз нар болцгоосон билээ. Уулзалт бүхэн 100% ирцтэй, халуун яриагаар хачирласан амтат зоог барьж, тэр дундаасаа эмэгтэйчүүдийн бичил ертөнцийг олж хардаг байлаа. Сэтгүүлч хүний хүслээр жигүүрлэн өөрсдийн гэсэн сэтгүүлтэй болох мөрөөдлөө ярьж суудаг байсан маань өнөөдөр цахим хэлбэртэйгээр биеллээ олж байна. Дөрвөн сэтгүүлч, дөрвөн эмэгтэй, дөрвөн гэргийн дундаас бадамлан ассан галын маань нэр “эмэгтэйчүүд.мн”.
Монголын хамгийн олон уншигчтай "эмэгтэйчүүдийн мэдээллийн портол сайт" болох эрхэм зорилго бүхий EMEGTEICHUUD.mn сайтын хамт олон уншигч та бүхэндээ азжаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэж байна.
Эмэгтэйчүүдийн ертөнцөд тавтай морил!







