Шивээс болгон өөрийн гэсэн утга агуулгатай байдаг

 

Охид, залуус маань шивээсээр гангарах дуртай болжээ. Өөрт зохисон шивээс чамин бас содон харагддаг.

Хэрэв та шивээсээр гангарахыг хүсч байгаа бол юуны түрүүнд хийлгэх гэж байгаа шивээсэндээ үнэнч байж чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Түр зуурын хүсэл сонирхолдоо хөтлөгдөн шивээс хийлгэснийхээ дараагаар "арилгачихна л биз" гэж бодож байгаа бол том эндvvрэл.  Шивээсийг арилгахад анх хийлгэснээс илүү өндөр зардалтай бөгөөд шивээс ямар нэг ул мөр, тэмдэггүйгээр 100% арилна гэж хэзээ ч байдаггүй гэнэ.

Охид залуус ихэвчлэн бусдыг даган дуурайх дуртай, сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, тогтвор муутай, холбиромтгой насандаа шивээсийг илүү их сонирхдог. Тухайн цаг үетэйгээ хєл нийлүүлэн алхах гэсэн сонирхолдоо хөтлөгдөн жижиг, этгээд содон шивээс хийлгэдэг бол цайлган зан араншинтай , сэтгэл санааны хувьд тогтвортой залуучууд томоохон сүр бараатай дүрс зургийг биедээ буулган үлдээхийг эрмэлздэг гэнэ.  

 

Аливаа шивээс өөрийн гэсэн утга агуулгыг илэрхийлж байдгийг алдарт дуучин Lady Gaga-ийн шивээсээс иш татан танилцуулж байна.    

Lady Gagaгийн шивээснь түүний стиль, имижийг бүрдүүлж өгдөг гол хүчин зүйлийнх нь нэг юм. Залуу дуучин маань өөрийнхөө амьдралын чухал мөчүүдийг өөрийн биедээ шивээс болгон хадгалж үлдээдэг гэнэ.

Тэр анх 2003 онд буюу 17 настайдаа олны анхаарлыг татсан нэлээд том шивээсийг ташаан дээрээ шивүүлсэн. Энэ нь дэлгэрч буй гурван сарнай бөгөөд өсөн дэвжихийг нь билэгдсэн утгатай ажээ.  

 

Дараа нь бугуйны дотор талд эв нэгдлийг билэгдсэн “Peace” шивүүлсэн байна. Энэ нь дуучин маань эв нэгдлийг эрхэмлэгч John Lennon-ийг шүтэн биширдэгтэй нь холбоотой ажээ.

 

 

Lada Gaga зүүн далан дээрээ Японы алдарт зурагчин ARAKI-д зориулан Хавай нутгийн цэцгэн дээр “I Love Tokyo”гэсэн үгийн хамт шивүүлжээ.

Зүүн гарын булчин дээрх шивээс нь Германы алдарт зохиолч Rainer Maria Rilke-ийн ишлэл үг бөгөөд тэрхүү шивээсээ Японы Осока хотноо хийлгэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.