“Miss deaf Mongolia 2012”-ын тэргүүн миссээр Н.Тунгалаг бүсгүй тодорлоо

Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дунд зохиогддог “Miss deaf Mongolia 2012” тэмцээн энэ сарын 26-д УДЭТ-т болж өнгөрлөө.
Тус тэмцээнд хот, хөдөөгийн 100 гаруй гоо бүсгүйчүүд оролцсон бөгөөд өмнөх жилүүдийг бодвол энэ жилийн наадам нэлээд өргөн хүрээг хамарч чаджээ.
Энэ жилийн “Miss deaf Mongolia 2012”-ын тэргүүн миссээр Н.Тунгалаг бүсгүй тодорлоо. Тэрээр удахгүй Чех улсад зохион байгуулагдах сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж. Дэлхийн анирыг сонсож чадахгүй ч гэсэн авьяас билгээрээ бусдаас дутахгүй зуу зуун гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд энэ тэмцээнд оролцдог. Өнгөрсөн 2011 оны миссээр шалгарсан М.Батчимэг нь Англи улсад зохион байгуулагдсан дэлхийн тэмцээнээс "Азийн хатан хаан"-аар өргөмжлөгдөж байсан билээ. Энэ жилийн мисс маань ч гэсэн ганзага хоосон ирэхгүй нь лавтай.
А. Андгэрэл


