Зөв унтах зөвлөгөө
2012-07-15
Хүмүүсийн бие махбодь, насны онцлогоос хамаараад унтаж амрах цаг нь харилцан адилгүй байдаг. Зарим хүн найман цаг унтаад амарч чаддаг байхад, заримд нь таван цаг хангалттай. Гэтэл 10 цаг унтсан ч нойр нь ханадаггүй хүн ч цөөнгүй байдаг. Хамгийн “амттай” зүйл юу вэ? Гэсэн асуултанд “нойр” гэж ихэнх хүмүүс хариулдаг. Нээрээ л сайхан нойрсож байхад, сэрээхэд хөгшин залуугүй л нойроо харамладаг.
Тайван сайхан амрахын тулд унтахын өмнө:
- - Ном уншиж, хөгжим сонсох нь таныг гадны ямар нэгэн нөлөөллөөс тусгаарлаж, унтахад бэлтгэдэг.
- - Халуун устай онгоцонд хэвтэхэд, хүний нарийн судсууд тэлж, биеийн дулаан буурч эхэлдэг. Унтах үед биеийн дулаан буурах нь таныг амрахад онцгой нөлөө үзүүлдэг.
- - Зөв байрлалтай хэвтэж амрах.Орондоо хэвтэх хамгийн зөв байрлал нь зүрхээ дарахгүй, нуруу биеэ ижил түвшинд байлгах явдал юм. Унтлагын өрөөний дулаан 20 хэмээс хэтрэхгүй байх хэрэгтэй.

Унтахын өмнө зайлсхийх зүйлс:
- - Согтууруулах ундаа, кофе тамхи зэрэг сэргээгч зүйлсүүдийг хэрэглэхгүй байх
- - Ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байх
- - Хэрүүл маргаан хийхгүй байх
- - Утсаар ярих, компьютер дээр ажиллах өдрийнхөө ажлыг дүгнэн бодох нь нойрыг хулжаадаг. Сайхан унтаж амарсны маргааш өглөө бие хөнгөн, сэтгэл санаа тайван амгалан сэрдэг. Нойр бол хамгийн “амттай" нь.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(80.171.185.182)
2014-08-16 20:54:20
yag unen zurhee darj untaj chaddaggui
0
0
0
Хариулах
hhh
(203.91.117.4)
2013-10-11 00:14:31
tanai sait nadad unxeer talagddag shuu
0
0
0
Хариулах
hhh
(203.91.117.4)
2013-10-11 00:14:18
tanai sait nadad unxeer talagddag shuu
0
0
0
Хариулах







