Хайрын дөрвөн мөртүүд
Гэгээн хайрын баярын өдөр. Хайрттайгаа учирсан бүхэн энэ өдрийг гэгээн сайхан байлгаж, хайртайгаа учраагүй хүн бүхэн өөрийнхөө “валентин”-ийг сэтгэл догдлон хүлээсээр. Магадгүй таны хайртай хүн яг одоо таниас ямар нэгэн бэлэг, үнэт зүйлийг биш харин таны чин сэтгэлийн үгийг хүлээж суугаа. Жинхэнэ хайрын үгээ хайртдаа илгээгээрэй.
Хэрвээ чамд 100 хүн хайртай гэвэл тэрний нэг нь би
Хэрвээ чамд 10 хүн хайртай гэвэл тэдний нэг нь бас л би
Хэрвээ чамд ганцхан хүн хайртай байвал тэр нь би
Хэрвээ чамд хэн ч хайргүй гэвэл би энэ ертөнцөөс үүрд явсан гэсэн үг
Эрхэс тэнгэртээ саран ододтой ярилцана
Эгэлхэн амьдралдаа чи бид хоёр, бие биенээ хүсэлцэнэ
Энэхэн эгшин зуурын хүслийн их далай дээр
Эргэх эх хорвоогийн хайрын тэнгэр гийгүүлнэ.
Зүрхэндээ чамайг хайрлаж болох уу?
Зүүдэндээ чамайг харж болох уу?
Зөвхөн чамайг л хайрлана гэвэл
Зөрүүлээд намайг үнэнчээр хайрлаж чадах уу?
Чамайгаа тэврэн зогсоно би
Хүрэшгүй огторгуйн гүн дэх одод мичдийг ширтэн
Хэмжээлшгүй агуу хайрын бурамын жаргалыг амтлан
Салгуун амьдралын нугачаан дахь энэхэн мөчид догдлоно
Эмэгтэй хүн гэдэг эрхэмсэг орших тэнгэр элч
Эмэгтэй хүн гэдэг элгэндээ тэврэх үртэй дагина
Эмэгтэй хүн гэдэг энэрэл хайрын гэгээн бурхан
Эмэгтэй хүн гэдэг энэ орчлонгийн төгс төгөлдөр гоо
Орчлон хорвоогийн хөрсөн дээр ганцхан заяат чинийхээ
Онгон танхил биеийг чинь элгэндээ тэврэн энхрийлнэ
Хархан үсийг чинь илбэн, энэрэнгүй халамжаа хайрлаад
Хүсэл хяслын амьдралд жаргал амсан зогсоно би
Хүн болгон хэн нэгнийг
Хайрлаж, дурлаж, хардаж байдаг
Харин түүнийгээ
Хэн нэгэнд алдахаас үхтлээ айдаг
Хасын хөөрхөн царайг чинь хайрын мэлмийгээр ширтээд
Харцанд чинь буй жаргалыг сэтгэлийн гүнээс мэдэрнэ
Үүрд хамтыг мөрөөдөн, цээжиндээ аяар татаад
Үлэмж хайрт чинийхээ илчийг чинь мэдрэн зогсоно би
Чиний өмнө би толгой гудайхгүй
Чимээгүйхэн урсах нулимсаа үзүүлэхгүй
Өлмийн доор чинь гишгэгдсэн хайрынхаа төлөө
Өнөөдрөөс эхэлж би чамайг хайрлахгүй
Өнгөрсөн бүхэн сэтгэл сэвэлзүүлэн одох нь
Өөрийнх юм шиг чамдаа дэндүү дассаных байлгүй
Өвөрт асгарсан нулимс зүүдэнд хураад одох нь
Өр нэхэж амьдарсан сэвгүй хайрынх байлгүй
Мөнгөн сар гэрэлтэх шөнийн аниргүй ертөнцөд
Мөнхийн хайрыг зөгнөсөн чимээгүй энэхэн агшинд
Миний хүслийн тэнгэр “чиний”-хээ булбарай уруулыг
Мянгантаа шимэн озовч ханахыг үл мэднэ би
Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би нэг л хүнийг хүлээдэг
Нэрийг нь хэлж зүрхлэхгүй, түүндээ л бий хайртай...
Сартай шөнийн тэнгэр дор чамайгаа тэврэн зогсоно би
Зүүдний дунд хүсэгдэх гоо төрсөн чамтайгаа
Зүрх сэтгэлээр холбогдон зөн билгээр учирна би
Хязгааргүй хүсэл минь биелэн тэнгэрийн умдаг атгаад
Хайр ивээх наран дор чамайгаа тэврэн зогсоно би
Хайртай байсныг чинь мэдээгүйд уучил
Хардаг байсныг чинь тоогоогүйд уучил
Харддаг байсныг чинь анзаараагүйд уучил
Хожимдоогүй бол харин одоо би чамд хайртай
Дөлгөөнөөр ширтэх янагийн цайлган харц чинь
Дээгүүр минь гэрэлтэх од мэт гялалзан гэгээрч
Дөмөгхөн биений минь эмзэгхэн төдий хэсэгт
Дурлалын илч болон халуун дөлөөр төөнөх юм
Очих юмсан санаж байна
Ойртох юмсан үнсмээр байна
Оройтоогүй юмсан хайрламаар байна
Олсон юмсан алдмааргүй байна
Хүний сайхан үр хосгүй амраг хайрт минь
Хүслийг минь булаан шингээсэн ялдам зант хонгор минь
Амьдралын харгуйд учран жаргалын үүдийг нээсэн
Ариун бүхний шигтгээ чамдаа би хайртай.
Зүрх сэтгэлийг минь булаасан
Зүгээргүй намайг өөртөө дурлуулсан
Бурхан хүртэл хайранд минь атаархаж
Буг чөтгөр хүртэл бууж өгнө миний хайранд
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







