БАЯРЫН ӨДРҮҮДЭД ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД АЖИЛЛАНА

Сар шинийн баяртаа бэлдээд монгол ард түмэн тун завгүй. Тиймээс та бүхэндээ баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хувиараар ажиллах талаар мэдээллийг хүргэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Баярын өдрүүдэд дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүд болон өрхийн эмнэлгүүд, Шүд эрүү, нүүрний эмгэг судлалын төв зэрэг газрууд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. Мөн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл дотор, шүд, гэмтлийн кабинетууд, дээрх цагийн хувиараар ажиллана. Тиймээс иргэд эмч, эмнэлэгт хандах хэрэг гарвал баярын өдрүүдэд энэ цагийн хувиараар үйлчлүүлэх боломжтой юм. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Яаралтай түргэн тусламж болон хүүхдийн түргэн тусламжийн эмч жолооч, ажилчид, машины нөөцийг маш сайн хангаж, түргэн шуурхай ажиллах үүрэг даалгавар өгсөн байна. Үүний дагуу иргэдэд аль болох түргэн шуурхай үйлчлэх болно. Битүүний орой буюу энэ сарын хоёр 21-ны орой 18 цагаас эхлээд 27-ны 9:00 цаг хүртэл Яаралтай түргэн тусламжийн төв хуваарийн дагуу ажиллана. Энэ өдрүүдэд 320981 гэсэн утасны дугаарт залгаж баярын өдрүүдээр хаана ямар эмнэлэг ажиллаж байгаа талаар асууж тодруулж болно.
