Хиймэл хумсаа арчлах нь...

Үргэлж хугарчихаад байдаг нимгэн шар хумстай явж байснаас нэг удаа маш чадварлаг гоо сайханчид ороод бүтэн сар санаа амар явж болох арга бол хиймэл хумс.

    Харин энэ хумсаа ойр ойрхон арчилж байх хэрэгтэй. Тухайлбал таны өөрийн хумс хиймэл хумснаасаа урт ургавал хугарах, хэлбэр нь өөрчлөгдөх аюултайн дээр өөрийн тань амьд хумсанд маш сөрөг нөлөөтэй. Хиймэл хумс нь амьд хумс шиг элдэв төрлийн массаж, арчилгаа шаарддаггүй ч өөрийн тань болгоомж, хайр халамжаар арчлагдана.

    Хамгийн гол нь эмэгтэй та хумсаараа биш өндгөөрөө аливаа ажилаа хийх хэрэгтэй ба гоо сайханчийн хэлсэн цаг тухайд хумсаа нөхүүлж байх шаардлагатай юм. Хэрвээ хумсанд чинь өчүүхэнч болов өө гарах л юм бол хууларч унахаас нь өмнө засуулчихвал уначихсан хойно нь харамсах шаардлагагүй шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.