Ажилдаа ирэх зам...

 

Улаанбаатар минь утаатай л гэдэг, угаартай л гэдэг. Үнэндээ өглөө бүр гараад ажлын зүг алхаж явахад уур ундууцалтай хөмсөг атируулан зөрөх хүмүүс, уйтгартай Улаанбаатар минь хамгийн жаргалтай харагдана. Нар мандаж нүд гялбуулаад, хаа нэгхэн таарах моддын дундаас болжмор шулганах нь “Энэ сайхан амьдралыг хайрлаач ээ” гэх шиг сонсдоно. Ай хавар цаг иржээ, албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэх шиг ажлаа хийж яваа “шил аваач” хүртэл сайхан харагдлаа. Өглөө босохдоо л “яана даа” гэсэн бодолтой, өдрийн турш уур бухимдалтай байдаг хойно өглөө ажилдаа ирэхдээ л саар саад болсон бүхнээ эерэг сайхнаар харах сайхан.

Амьдрал ямар сайхан тухай ажилдаа ирэх зам өгүүлнэ. Автобусанд суухад уурласан хүмүүс хоорондоо маргалдах нь амьд явах хувь дутсан хүмүүсийн дэргэд ямар их аз завшаан болох тухай, алхаад явахад зөрөөд өнгөрөх хүмүүс унах унаагүй ч гишгэх хөлгүй хүмүүсийн дэргэд далавчтай юм шиг тухай, хогондоо идэгдсэн Улаанбаатар гэж дотроо хашгиран яваа би хөсөр хэвтэх хогийг хараад үзэн ядах ухамсартай байгаа тухай, нар мандаж нүүрэн дээр тусахад өнөө өглөөний нарыг харах хувь тавилан минийх байгаад баярлах тухай, бас бусад бум түмэн сайхан зүйлсийн тухай бодож алхах хамгийн их аз жаргал мөн гэдгийг ажилдаа ирэх замдаа ухаарах сайхан.

 

Манай сайт таалагдвал Like хийгээрэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.