Аз жаргалын шувуухай

 

“Аз жаргал гэж юу вэ?” гэж хэн нэгэн надаас асуувал би, түгдрэлгүйгээр “Элэг бүтэн, эрүүл энх, амар тайван амьдрал...” гэж хариулнаа. Тиймээ! Хайртай хүмүүстэйгээ хамтдаа сэтгэл тэнүүн, бие эрүүл амьдарч байвал тэр үнэхээрийн аз жаргал шүү. Өнөөдрийн өөртэй байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, маргаашийн гэрэл гэгээтэй бүхнийг мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө зорилго тэмүүлэлтэй амьдарч байгаа хүн л “аз жаргал” гэдгийг жинхэнэ утгаар нь амталж чаддаг байх.

Бяцхан түүх өгүүлье

...Эгч дүү хоёр, ээжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Эгч нь өдөр бүхнийг үр бүтээлтэй өнгөрөөж, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун үргэлж л дүү нь бүхий л зүйлд эгдүүцэж, уурлаж, би аз жаргалгүй байна хэмээн үглэдэг байв.

Нэгэн өдөр ээж нь хоёр охиноо дуудан ярилцаж гэнэ. Тэгээд хоёр охиноо өөр өөрсдийн замаар явж “аз жаргалаа” ол гэжээ.

Эгч нь гэртээ үлдэж, дүү нь өөрийн гэсэн бүхнээ аваад гэрээсээ явжээ.

Олон жил өнгөрч эгч нь өөрийн амьдралаа босгож, өнөр өтгөн айл гэрийн эзэгтэй, сайн эр нөхрийн хань болчихсон байлаа. Ээж нь харин “Бурхны орон”-д явчихсан байв. Дүү охинд юу ч байсангүй, эгчээсээ хөгшин царайтай, арай л гуйлгачин болчихоогүй байлаа.

Эгч нь дүүгээ баяр баясгалантайгаар угтан авч, “Аз жаргал” чинь чи өөрөө, чиний дэргэд байдаг юм шүү дээ! Ээж минь чамайг хүлээж тэвчилгүй “хадан гэр”-тээ явсаан. Явахдаа чамд үүнийг өгөөрэй гээд үлдээсэн юм гээд бяцхан алчууранд боодолтой зүйлийг өглөө. Охин ээжийнхээ нандигнан боосон зүйлийг нээж харвал бяцхан болжморын дүрстэй чулуу байв. Охин ихэд гайхан, үг дуугүй зогсоно.

Харин эгч нь “Энэ бол аз жаргалын шувуухай, аз жаргалыг чи өөрөө олж, өөрөө нандигнах хэрэгтэй, чи дэргэдээ байсан аз жаргалыг холын холоос хайхаар явсан, гэвч чи олж ирээгүй. Чиний ээж, эгч хоёр чинь чиний аз жаргал байсан юм шүү дээ!” гэв. Охин ихэр татан уйлж “Тиймээ, би та хоёртойгоо л байхдаа жаргалтай байж, ээжээ, эгчээ! Намайг уучлаарай!” гээд харамслын нулимс унагаж байлаа.

Аз жаргалыг дэргэдээсээ хайгаарай!

 

У.Чимэг

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.