Анар жимс амттай эм

Эрт үеэс эхлэн “Хааны мод” хэмээх цол хэргэмийг хүртсээр ирсэн анар жимсний модны алдар цуу өнөөдөр ч буураагүй байна. Энэ модны үндэс газрын хөрсөнд гүн шигдэж хамгийн шим тэжээлтэй эрдэс бодисыг өөртөө шингээн, нүд булаам гоё цэцэг бадамлуулсныхаа дараа л сая нэг энэ гайхалтай жимсийг төрүүлдэг. “Хаан мод”-ны үндэс, мөчир, үр, жимсний хальс, түүн доторх мөхлөг хоорондын зөөлөн эд гээд бүхий л хэсэг нь эм болж эмчилгээнд ашиглагддаг. Анар жимс хүний цус цэвэршүүлэх, гемоглобин буюу цагаан бөөмний тоог нэмэгдүүлдэг чадвараараа хамгийн шилдэг нь.
Энэ жимсний шүүсэнд каротин, фосфор, кальци, магни, кали, натри, нимбэгний шүүс, В-гийн төрлийн аминдэмүүд мөн С, РР аминдэм агуулагддаг тул хүний бие организмын дархлааг бэхжүүлдэг шидтэй. Анар жимсэн дэх антиоксидантын хэмжээ ногоон цай, улаан дарсанд агуулагддагаас хамаагүй илүү. Анемии, гипертони, цусан хангамжны эмгэг, хөхүүл ханиадад хэрэглэхэд онцгой үр дүнтэй, малярий, цинг, элэг, бөөрний өвчинд сайн. Энэ гайхамшигтай жимсэнд агуулагддаг биологийн идэвхтэй бүхий л бодисууд нь хүний биеийн бодисын солилцоог сайжруулж пектин, фолийн хүчил, танин нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулах, эд эрхтэнийг анагаах увидастай.
Гэрийн нөхцөлд түлэнхийг эмчлэхдээ анар жимсний шүүсийг бага зэрэг шингэлж түрхээд дээрээс нь үрүүдийг тусгаарласан зөөлөн эдийг хатааж нунтаглан цацахад хялбархан илааршдаг.
Анар жимсний нунтагласан хальснаас нэг хоолны халбагаар авч нэг аяга буцалсан халуун усанд хийгээд ягаан шингэн болтол нь хандалж уулгахад архаг ханиалганд нэн тустай. Өдөрт нэг аягыг бүлээнээр нь ууна.
Анар модны холтсыг хандалж уухад шимэгч хорхой туугддаг. Мөн жимсийг нь идэж шингэн алдалтыг зогсоож болно.
Харин ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай, гастриттай хүмүүс анарын шүүсийг ихээр уухыг эмч нар хориглодог.
Чанартай анар сонгож авахдаа дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй:
-Гүйцэд боловсорсон анар жимс нилээд жинтэй байдаг.
-Мөн хальсныхаа гаднаас доторх үр нь мэдрэгдэхээр нимгэн, гадаргуу нь хуурай, жигд өнгөтэй, энэ тэндээ хонхойгоогүй байх ёстой.
-Доторх үр нь час улаан байх албагүй. Учир нь цайвар ягаан өнгөтэй үр бүхий амт сайтай сорт ч бас байдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

