Таны чулуу аз жаргалыг дуудна
Хонь
Өөрийнхөөрөө байлгах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн дээрэнгүй зан гаргах нь олонтаа. Энэ ордныхон жавхаа золбоотой, нэр хүндэд дуртай, зөрүүд зантай. Хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй, бусдын нөлөөнд автдаггүй. Саад бэрхшээл гэж мэддэггүй, хичээнгүй, зөвхөн урагш тэмүүлдэг.
Махбодь : Гал
Ивээл чулуу: Алмаз, бадмаараг. Алмаз эрдэнэ нь эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ёс суртахууныг билэгддэг. Алмаз эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу нь таны арьсанд хүрч байвал сайн.
Энэ чулуу ажил үйлсэд амжилт авчирах, хэл ам, хараалаас хамгаалж урт наслуулдаг. Бадмаараг нь гал халуун хайр дурлалыг билэгддэг. Сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл, алдар гавъяа авчирч, муу хүнийг хорлоно. Шархыг түргэн эдгээж, тархины наалдангийг анагаан, цус алдалтыг зогсоодог. Бадмаараг харлавал танд аюул заналхийлж байна гэсэн үг.
Үхэр
Гайхамшигтай тэвчээр гаргаж хөдөлмөрлөж амжилтанд хүрч чаддаг. Нэлээд шаргуу, сэдсэн зүйлээ ч орхидоггүй. Өөрийнхөөрөө байдаг, бусдын зөвлөгөөг дагах дургүй. Түүний сэтгэлийг хөдөлгөх амаргүй боловч удаан уурладаг, өс санадаг. Олон талын сонирхолтой, шударга, сэтгэлийн тэнхээ сайтай. Нэг дассан зүйлээсээ мөд салдаггүй, хуучинсаг үзэлтэй хардамтгай.
Махбодь : Газар
Ивээл чулуу: Оюу, индранил, перидот. Оюу нь хувирашгүй үнэнч сэтгэлийн билэгдэл болж, хосуудад эв эе, аз жаргал авчирдаг. Баян тансаг болгодог бөгөөд зүүд зөн эвгүйрэх, мөн ар өвчний үед ээлтэй. Оюу өнгөө хувиргавал эзэн нь өвдөнө. Индранил нь даруу төлөв зангийн илэрхийлэл болдог. Атаа жөтөө, гүтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлдөг. Зүрх судас, багтраа өвчтэй хүн зүүн гартаа индранил шигтгээтэй бөгж зүүвэл сайн. Перидот нь эзнийхээ бие сэтгэлийг тайвшруулж, хүнийг ялдам сайхан болгохоос гадна үргэлж залуугаараа байх боломжийг өгдөг. Энэ чулууг даралт ихсэх, цус харвахаас сэргийлж зүүнэ.
Ихэр
Бусад ордоос нэлээд хувирамтгай зангаараа ялгардаг. Оюун ухааны өндөр хөгжилтэй, уран зохиолын авъяастай байх нь цөөнгүй. Аливаа юманд амархан суралцдаг. Дур булаам, амжилтанд амархан хүрдэг. Гэвч гэр бүлийн амьдрал тэднийг хүндрүүлдэг. Нэг хэвийн байдлыг тэвчдэггүй.
Махбодь : Хий
Ивээл чулуу: Гартаам, биндэръяа. Гартаам нь уур хилэн, хов живнээс халхалж, нүдний хорноос хамгаална. Хоолой, шүдний өвчин архагшсан болон ханиадны үед гартаамтай зүүлт зүүвэл хурдан эдгэрнэ. Биндэръяа нь харилцаа холбоог удаан хугацаагаар бэхжүүлж өгдөг. Эзэндээ амьдралын баяр баясгалан, аз хийморь өгдөг.
Мэлхий
Хайр дурлал, гэр бүлдээ үнэнч. Гэр бүлийн амьдралаас амар тайван байдлыг олж өөрийгөө бүрэн илэрхийлнэ. Мэдрэмтгий, авахаасаа илүү өгөх нь элбэг, ажилдаа үнэнч найдвартай.
Махбодь: Хий
Ивээл чулуу: Саран чулуу, барын нүд, маргад. Саран чулуу нь тэргэл сартай өдөр болгон эл ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхээлийг давах, хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэн зүүж хэрэглэдэг. Маргад нь ирээдүйг зөгнөн харах боломжийг олгож, муу бүхнийг хөөн зайлуулж, зүрх сэтгэлийг чангатгадаг. Маргадыг зүүвэл бусдад хууртагдахгүй, үнэнч сайн нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж чаддаг. Барын нүд нь бусдын хар цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалж, эзнээ зүрх зоригтой байлгадаг эр хүний сүлд чулуу юм. Харин номин, анар, чулуу энэ ордныхонд зохихгүй.
Арслан
Удирдан зохион байгуулах авъяастай. Удирдахаас гадна бусдыг хайрлаж чаддаг. Тэднийг хэн нэгэн үл хүндэтгэвэл тэд маш амархан сэтгэлээр унаж гутардаг. Үйл хөдлөл нь ариун шударга, үнэн сэтгэлээсээ байдаг. Амьдралыг асар том тайз хэмээн төсөөлж явдаг. Арслангуудаас цөөнгүй жүжигчид төрдөг.
Махбодь: Гал
Ивээл чулуу: Хув, молор эрдэнэ, тана. Хув нь олон өвчнийг анагаадаг бөгөөд арьс өнгөний болон хоолой, үе мөчний өвчинд хамгийн сайн нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэй хуван зүүлт зүүвэл амархан нярайлж, хүүхэд зүүвэл эрүүл энх бойждог. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолд нэвтрэх боломж олгож, гэнэтийн үхлээс сэргийлдэг.
Мөнгөнд шигтгэсэн мана нь зүрхний өвчин, нойргүйдлийг эмчилж, амьдралын эрмэлзэлийг бадраана. Молор эрдэнийг зүүвэл дээдсийн ивээлд багтаж баяжих бөгөөд аян замын сахиус болдог. Мөн багтраа өвчнийг анагаан, өшөө хорсол, заналхийллийг номхруулж, эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон үр заяадаг.
Охин
Оюун ухааны өндөр хөгжилтэй, ажигламтгай, логик сэтгэхүйтэй. Аливаа юманд дүн шинжилгээ хийдэг, нэгэнт эхэлсэн ажилаа хийсэн шиг хийдэг, олон талын сонирхолтой. Үргэлж улам боловсронгуй болохыг эрмэлздэг. Энэ ордны хүмүүс гол төлөв өөрийн сонгож авсан ажилдаа амжилт олдог.
Махбодь: Газар
Ивээл чулуу: Ногоолин, замагт болор. Ногоолин нь амьдралын чулуу гэгдэх ба тархины архаг үрэвсэл, элэг, бөөрний өвчлөлийн үед зайлуулж, бусдыг эзэндээ үнэнч байлгах увидастай. Замагт болор нь өвөрмөц сайхан ургадаг, цэвэрхэн тунгалаг юм. Энэ чулуу нь сав бөөрний өвчинд нэн тустай бөгөөд хүүхэд нь энддэг гэр бүлийн хүмүүс хамтдаа зүүвэл өлзийгөө өгдөг. Ногоолин нь арьсны өнгийг сэргээн засаж, шүдний өвчин мөн халуурахад ээлтэй сайн. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэн хэрэглэж болохгүй.

