108 эмэгтэйн цуврал ярилцлага

А. Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний оргилд гарсан сэтгэгдэл?

Б. Аз жаргал гэж таны хувьд юу вэ?

 

 

СХД-ийн НД-ын хэлтсийн байцаагч Б.Мөнгөнсувд:

  • Хамгийн түрүүнд манай СХД-ийн баг гарч ирлээ.  Үүндээ маш их баяртай байна.  Энэ өндөрлөгт  108 эмэгтэйг манлайлж гарч ирнэ гэдэг маш сайхан зүйл болж байна
  • Ариун цагаан сэтгэл

 

Баянзүрх дүүргийн тэтгэврийн байцаагч С.Энхзаяа:

  • Цэцээ гүний оргил дээр анх удаа гарч ирж байгаадаа маш их баяртай байна. Энэ өдөр хэзээ ч мартагдахгүй сайхан, өглөө бүхэн сэрэхдээ энэ сайхан мэдрэмжээ хадгалж байх болно.
  • Эрүүл мэнд, гэр бүл

 

СБД-ийн Бодлого шийдвэрлэх албаны дарга Б.Наранжаргал:  

  • Маш хол замыг туулж, бартааг туулж байж энэ өндөрлөг дээр ирлээ. Төсөөлж байсныг бодоход их хүнд байлаа.
  • Хүн болгон хэлж байна. Аз жаргал гэгчийг хүн хайж явах биш, дэргэдээсээ харах хэрэгтэй юм. Ерөөсөө энэ чинь хүн бүхэнд үргэлж байж байдаг.

 

СБД-ийн НД-ийн хэлтсийн  татварын байцаагч Г.Нямдагва:

  • Өнөөдөр энэ сайхан 108 эмэгтэйтэй нэг баг болоод Цэцээ гүний оргил дээр гарч ирсэн нь маш сайхан, сэтгэл өндөр байна. Өнөөдөр биднийг бурхан харсан юм шиг цаг агаар хүртэл их сайхан байна. Бодож байснаас илүү хялбар байлаа.
  • Аз жаргал гэдэг их сэтгэлийн баяр баясал юм уу даа.

 

Баянзүрх дүүргийн НД-ын ажилтан Х.Оюун:

  • Анх удаа энэхүү Цэцээ гүний оргил дээр гарч ирч байгаадаа сэтгэл маш өндөр байна.  Манай байгууллагаас  21 дарь эх нэртэй баг гарч ирлээ.  Овоогоо ажиглахад  янз бүрийн хэлбэр дүрстэй байна. Байнгын суумгай ажилладаг биднийг энэ их стрессээс салгаж  нэг өдрийг эрүүл мэнддээ хөрөнгө орууллалт хийх ажил зохион байгуулж байгаа  emegteichuud.mn цахим сэтгүүлийн хамт олондоо баярлалаа
  •  Хайр сэтгэл, ажил  үйлс  юм уу даа.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.