“Сэтгэлийн бэлэг”

 

Бүсгүй та хайртай залуугаа баярлуулах гэж байна уу? Тэгвэл заавал дэлгүүр хэсч, бэлэг сонгох гэж зовсоны хэрэггүй. Бидний өгөх бяцхан зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу?

Үнэтэй чамин эдлэл, тансаг сайхан амттанаас илүүтэйгээр хайртай залуус чинь баярлуулж, бүсгүй таньд улам ихээр татагдуулах энгийн хирнээ оновчтой аргууд цөөнгүй бий.

  • Зарим бүсгүйчүүд хэн нэгэнд хичнээн их хайртайгаа зориглон хэлж чаддаггүй. Хэрэв та тийм бүсгүйчүүдийн нэг нь бол үзэг, гоё өнгийн цаас аваад суугаарай. Танилцсанаасаа хойших дурсгалтай өдрүүдийн тухай, хайртай залуугийнхаа сайн сайхан зан чанарын тухай бичээрэй. Бас хайрын тухай дууны үг, шүлэгнээс ч бичиж болно шүү. Бичсэн захидал, дурсамжаа бяцхан хайрцганд хийгээд, тууз зангидахаа мартав. Ийм бэлэг авсан хүн таныг хичнээн их сэтгэл гаргасныг анзаарахгүй өнгөрөхгүй нь лавтай.
  • Хайртай залуутайгаа хамт кино үзэж суухдаа хацар дээр нь гэнэтхэн үнс. Харин юу ч хэлэх хэрэггүй. Энэ үед хайртай залуу чинь гайхан тань руу харахад нь та хайр дүүрэн харцаар түүнийг ширтээрэй. Чихрээр шагнуулсан хайрт чинь хүүхэд шиг л баярлах болно.
  • Бас нэгэн романтик арга бол бяцхан цаасан дээр “Би чамдаа хайртай” гэдэг үгийг бичээд хайртай залуугийнхаа өмсдөг хувцасных нь халаасанд, уншдаг номных нь завсар, машинд нь гээд байж болох бүх газарт нь хийгээрэй.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.