Нийтлэлч Г.Оюунцэцэг: ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТ

Гэр бүлийг бат бөх байлгах хүчин зүйл бол хүүхэд гэдэг эрдэнэ билээ.
Гэтэл янз бүрийн нөхцөл шалтгаанаар хүүхэдтэй болж чадахгүй гэр бүл их байдаг бөгөөд ийм гэр бүл салах, гэрлэлтээ цуцлуулах тохиолдол олон тохиолддог. Хэдий тийм боловч бие биенийгээ үнэн сэтгэлээсээ хайрлаж буй хосуудад энэхүү бэрхшээлийг давах гол арга зам бол хүүхэд үрчилж авах асуудал байдаг тул хүүхэд үрчлэлтийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байдаг.
Гэхдээ хүүхдийг хүүхдийн эрх ашгийг бодож, хүүхдийн сайн сайхны тулд бусдад үрчлүүлдэг.
Амьдрал ахуйн бололцоо муу хүмүүс ихэвчлэн хүүхдээ бусдад үрчлүүлэх, асрамжийн газарт өгөх тохиолдол элбэг байдаг. Энэ тохиолдолд хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон тухайн хүүхдийг үрчилж авахыг хүссэн хүн хүсэлтээ бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлнэ. Хэрэв гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авсан байх шаардлагатай.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

