“Энх мэнд - Эрүүл оршихуй” сэдэвт эрүүл мэндийн өдөрлөг өнөөдөр болно

 

“Энх мэнд – Эрүүл оршихуй” сэдэвт эрүүл мэндийн өдөрлөг маргааш 10.00-16.00 цагийн  хооронд Тусгаар тогтнолын талбай / Ялалтын талбай / -д болох гэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран явуулж байгаа энэ өдөрлөгт эмэгтэйчүүд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой. Мөн түүнчлэн МҮХАҮТ-ын Эрүүл мэндийн салбарын зөвлөл болон танхимын гишүүн байгууллагууд  оролцож  иргэдэд зөвлөгөө өгч үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна эм, эмэн бүтээгдэхүүний худалдан  борлуулна. Уг арга хэмжээний үеэр урлаг, соёлын тоглолт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохиогдох юм.

 Тус өдөрлөгт  аливаа албан байгууллагууд идэвхтэй оролцон үйл ажиллагаагаа сурталчилан, өргөн  хүрээтэйгээр хамтран ажиллах боломжтой юм байна.

Жич:    Бүртгэлийг Б.Сарантуяа 9913-8907, Д.Золжаргал 8909-9099 утсаар болон   e-mail:  sarantuya@mongolchamber.mn,   Zoljargal@mongolchamber.mn хаягаар хүлээн авна.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.