Буриад зоны бэр гуйхамнай хэсүү

Төрүүлэв билээ, өсгөө билээ, хайрлахыш билээ, харамлаа бизээ. Хаа одов бүсгүй үрмн. Хайгаад олсонгүй яахаш. Хаалга балбан хэл ирэх нь басган юугийн нь шөнө дөлнээ хулгайлан одожш.
Хүний хүн болох заяа бүсгүй хүнийх л хойно яахаш та минь. Бүсгүй үрээ гал голомтоо асаалаа гээд уйлахаш? хүнийх боллоо гээд баярлахаш? Гэвшиг одоод явахын сагт нюлимсаа барьж дийлэхамнай даанш чадаш үгүй. Уйлахты, уйлахты...
Алад цэнхир хадгаан барив бишүү, аавын хөвүүн басган юугий минь гуйхаш. Бюруу хараж суулаа ч зөв хараж авахимнай үнэн юм. Гэвш өр зүрхнээ басганаа дэмий юунд өгөхсөн... Бэр гуйгсдын тэвшээрм үзхэш гэж эсэг хонинымнай бүтэн сүүлийм идүүлэхтий. Харыш зон олон, басганымнай авах гэж хэсүү бүхнийг даваж байна.
Бюга намнаач нь манийд байна
Бюлга зүүгээч нь танийд байна
Энэ хоёр эрднийг нийлүүлэх аваас
Эрднийн сайхан хос болюлыта... Ерөөл бат оршихты.
Торгоноо ороош, тосноо умбуулан өсгөсөн маний басган нюүдлийн шювуунай адил өврөөс минь нисэн одлоош. Явуулж чадаш үгүй нь, бэр гуйгсад минь буцахты, басганамнай нютагтаан үлдэг, нас гүйцээгүй бишүү? Гэвш ижийдээн л нялхаараа үлдэмн. Хорь хүрсэн сэвгэр юуны нялх билээ. Холын газрыг зорхиш сэвгэр хүний заяа хойно, яалтай яалтай. Ижий аавтайгаа ахиш уулзах үгүйг хэн мэдэхш. Ам авахты, гушин гурван насамнай ижий аав, нютаг устай нь учруулахты. Сөгнөсөн архимнай уухты, сүүлийг үс ноосны цугаар хурдан идэж дуусахты хэмээнэ. Хюдын тал арга буюу идэж ууж харимн. Идерхэн насамнай хулгайлагдажш хүний хүн болдог бюриад басгадын заяа юу, жам ёс юмдаа. Ивиймнай ивиймнай...
Б.Гэрэлмаа







