Зургаан хөлтэй хүүхэд төржээ

 

 

Пакистаны эмч нар зургаан хөлтэй төрсөн хүүхдэд мэс засал хийж амийг нь аврах гэж хичээж байгаа гэнэ. Генетикийн маш ховор ийм тохиолдол саяд нэг удаа тохиолддог аж.  Төрөөд долоо хонож буй хүүг гэдсэнд олдохдоо ихэр байсан гэж эмч нар таамаглаж байгаа юм байна. Гэвч нөгөө ихрүүд бүрэлдэж чадаагүйгээс хүү илүү хөлтэй төрсөн гэж Карачигийн Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний институтын захирал ярьж байна. Хүүд яаралтай мэс засал хийхгүй бол амь насанд нь аюултай аж. Гэвч мэс засал хийлгэх маш өндөр үнэтэй тул хүүгийн аав Имран Шэйх Пакистаны Засгийн газар болон буяны байгууллагуудаас туслахыг хүсчээ. Хүүгийн аав сард 66 ам.долларын цалинтай рентгений ажилтан гэнэ. Түүнд Карачи хотод очиж хүүгээ эмчлүүлэх мөнгө байхгүй аж. Харин хүүгийн ээжид хийсвэр хагалгаа хийж, төрүүлсэн тул нийслэл рүү явж чадахгүй байгаа гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард Перуд гэдсээрээ наалдсан ихрийг салгах мэс засал амжилттай болсон юм.

 

Н.Рэй

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.