14 настай засварчин

Өсвөр насны охид ихэвчлэн Жастин Бейберийг ойроос харахыг битүүхэн мөрөөдөж, хөвгүүдийн харцанд өртөхийг хичээдэг бол АНУ-ын Мичиган мужийн Маунт Плизант хотын 14 настай охин Кэтрин Димара тэднээс огт өөр нэгэн.
Охин машины хог дээрээс авсан Понтиак Фиеро машины сэгийг унаа болгожээ. Кэтрин машиныг сүүлийн хоёр жилийн турш ганцаараа засч сэлбэж байгаа бөгөөд хүүхэд харж олсон мөнгөө сэлбэг авахад зарцуулдаг гэнэ.

Кэтрин машиныг 16 насны төрсөн өдрөөсөө өмнө бэлэн болгохоор төлөвлөж байгаа юм байна. Кэтрин машин засч эхэлснээс хойш их зүйл сурсан төдийгүй машин сонирхогчдод зөвлөгөө өгдөг болжээ. 12 настай охин нь нэг өдөр аав ээжээсээ “Би та хоёртой ярилцаж болох уу?” гэж асуужээ. Охин хүүхэд харж олсон мөнгөөрөөр машин авмаар байна гэж хэлэхэд тэд чихэндээ итгээгүй аж.
Аав ээж, охин гурван дунд дээрх яриа болсны дараа Кэтрин аав, авга ахынхаа хамт төмрийн хог дээгүүр удаан тэнэсэн байна. Кэтрин машины сэг овоорсон хог дээрээс Понтиак Фиеро машиныг олж, засч эхэлжээ. Гараашдаа оруулсан машинаа охин завтай үедээ засч сэлбэдэг аж. Одоо тэрбээр Понтиак Фиеро загварын машин сонирхогчдод зөвлөгөө өгөх хангалттай туршлагатай болсон гэнэ.

Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





