МУИС-ийн багш, Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.D)Ж.Урангуагийн Бөртэ хатан цуврал нийтлэлийн хоёрдугаар хэсэг нийтлэгдлээ. Та бүхэн манай сайтын "түүхчийн индэр" булангаас уншаарай.
Нийтлэлч Ж.Урангуа "Бөртэ хатан" /хоёрдугаар хэсэг/
2012-04-23
Ер нь Бөртэ Үжин бол Чингис хааны гэр бүлийн дотоод эв нэгдлийг юунаас ч илүү эрхэмлэн байсан бөгөөд түүний уужуу тайван байдал нь Бертэ Үжиний нэг шилдэг сайхан зан чанар байв.
Бөртэ хатан Чингис хааны умартсаныг нь сэргээж, хайхраагүйг нь сануулж байдаг байв. 1206 онд Чингис Их Монгол улсын хаан болмогц улсыг байгуулахад үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ сайшаан шагнахад ганц хүлэг Боорчийн гавъяа зүтгэлийг дурдсангүй өнгөрчээ.
Тэгэхэд Бөртэ Үжин :
«Бэрхдэн явхуй цагт чинь
Бэлнээ учирч сайтар нөхцөн
Бэрх үйлийг чинь бүтээж өгөөд
Бие амиа эс хайрласан Боорчи биш билүү
Хүний эзэн хаан чи
Хүлэг Боорчио мартвуу» гэж ятган сануулсан байдаг...
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



