Өрнийн зурлага 2012.04.24
“Өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг, харин та хуучин амьдралаа хэмээн бодсоор л байдаг”
Emegteichuud.mn
Хонины ордны бүсгүйчүүд
Хонины ордныхны хувьд өнөөдөр нөхөрлөлийн өдөр болно. Дотны найзууддөө зөвлөгөө өгнө. Тэрэндээ дэмжлэг үзүүлнэ. Таны найзуудада таны үг, зөвлөгөө үнэтэй, ач холбогдолтой байдаг тул та анхаарал болгоомжтой хандаарай. Ажил дээрээ удирдлагаасаа зэмлэлийн үг сонсохвий. Дэмий юманд цагаа битгий үр. Өөртөө тохирсон “цайны” ганц хувцас худалдаж ав, удахгүй хэрэг болно.
Үхрийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр үхрийн ордныхны хувьд ажлын үр дүн ихтэй, бүтээлч өдөр. Гэрээ болон ажлын өрөөгөө эмх цэгцтэй болгож, цэвэрлэгээ хийнэ. Удирдлагатай үг сөрөөд хэрэггүй. Санхүүгийн асуудалдаа анхаар. Зарцуулалт нэмэгдлээ гээд сэтгэлээр унах хэрэггүй, удахгүй санхүүгийн асуудал тань цэгцрэх болно. Хайрттайгаа харьцаагаа сайжруулах мөч.
Ихрийн ордны бүсгүйчүүд
Ихрийн ордныхны хувьд өнөөдөр өгөөмөр, илэн далангүй байх өдөр. Сэтгэлийг чинь зовоож байгаа зүйлээ найзуудтайгаа хуваалц, ярилц. Ядарсан хүмүүст өглөг өг. Сэтгэлээ тайтгаруулж ном уншуул, мөргөл үйлд. Ажлын ачааллаа багасга, эрүүл мэнддээ анхаар. Хотоос гарч, аялах тухай төлөвлө. Гэнэтийн баярт мэдээ сонсоно. Эртний найз чинь утасдана, эсвэл тааралдана.
Гэр бүлийн амьдралаа эргэж нэг хараарай.
Мэлхийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд нам гүмийн дунд ганцаараа байх өдөр. Од гаригсын байрлал таныг өнөөдөр болж өгвөл ганцаараа байхыг зөвлөж байна. сэтгэл хямарна. Эрүүл мэнд муудна. Хоол, хүнсэндээ анхаарч, амин дэмтэй хоол идээрэй. Боломжтой бол гэрээсээ гарах гэсний хэрэггүй.
Өөртэйгөө ярилцаж, дотоод сэтгэлээ сонс. Ганцаардалын тухай бодох хэрэггүй.
Арслангийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр арслангийн ордныхны хувьд романтик өдөр болох нь. Та цаг үргэлж түүнийхээ тухай бодно. Амьдралын баяр баясгалан хайр гэдгийг мэдэрнэ. Таны үнэнч шударга, цэх шулуун зан таны амьдралын мөн чанар юм. Шинэ хосууд хэвлийдээ бяцхан үртэй болсныгоо мэдэж хязгааргүй ихээр баярлана. Ядарсан нэгэнд нь тус хүргээрэй.
Охины ордны бүсгүйчүүд
Өнөөдөр охины ордныхны хувьд зорилгоо ухамсарлаж, өнгөрсөндөө дүгнэлт өгөх өдөр. Ажилдаа анхаарч, төвлөрөхөд өнөөдөр маш тохиромжтой байна. Өөрийн хүсч буй зүйлээ олж авна. Мэдлэг боловсролдоо цаг гарга. Ном, сонин уншиж мэдээ мэдээлэлтэй бол. Орчин үетэйгээ хөл нийлүүл.
Жинлүүрийн ордны бүсгүйчүүд
Жинлүүрийн ордныхны хувьд өнөөдөр өөрийгөө аливаа асуудлаас чөлөөлж амрах өдөр. Сэтгэл санаагаа цэгцэл. Өөртөө байгаа боломжуудаа нээн харуулах өдөр. Өвчтэй байгаа найздаа туслаарай. Амьдралд олон янзын л зүйл тохиолддог, гэнэтийн ослоос болгоомжил. Авто машин жолооддог бол замын хөдөлгөөнд анхааралтай оролцоорой.
Хилэнцийн ордны бүсгүйчүүд
Өнөөдөр хилэнцийн орднынхны хувьд амьдралаа бага зэрэг өөрчлөх өдөр. Таны уян зөөлөн сэтгэл бусдад эерэг мэдрэмжийг төрүүлнэ. Өнөөдрийн уулзалт ажил хэргийн яриа таниас тэвчээртэй байхыг шаардана. Түрүүлж битгий дуугар, уураа барь. Эхэлсэн ажлуудаа дуусгахыг хичээ.
Ганц бие хилэнцүүд сохор болзоонд явахад алдах юмгүй.
Нумын ордны бүсгүйчүүд
Нумын ордныхны хувьд өнөөдөр өгөөмөр зан гаргах өдөр. Өглөгийн гараа сунга, үгүй гэсэн хариултаас татгалз. Амиа хичээх хэрэггүй. Аливаад гүн гүнзгий автах хэрэггүй. Та сэтгэлээр унавал түүнээсээ гарч чаддаггүй, улмаар эрүүл мэндээ муутгадаг. Олон хүчтэй газраас аль болох хол байж, өөрийгөө амраахыг хичээ. Гэнэтийн бэлэг, сайхан мэдээ таныг хүлээж байна. хайр дурлалын асуудалд хүлээцтэй ханд.
Матрын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр матрын ордныхны хувьд зөн совиндоо бүхнийг даатгах өдөр. Угийн тэвчээртэй матруудын тэсвэр хатуужил, урим зориг нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаар. Мяраалаг матрууд өнөөдрөөс дэглэмээ барьж, дасгал хөдөлгөөнөө хийж эхлээрэй. Ажлын ачааллаа багасгаж, өөртөө цаг зав гарга. Чухал асуудал шийдэх хэрэггүй. Ардын уламжлалт, эмчилгээ хийлгэвэл, үр дүнтэй. Хайр дурлалын хувьд ханьдаа илүү анхаарал халамжаа тавиарай. Таниас хань тань хайр энхрийллийг хүсээд байна.
Хумхын ордны бүсгүйчүүд
Өнөөдөр хумхын ордныхны хувьд сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй өдөр болно. Таны хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаална. Гэр бүлийн чинь баяр баясгалан болсон хүүхдүүддээ анхаарал халамжаа тавь. Хамтдаа кинонд яв, амттанаар дайл. Уран бүтээлч хумхынхны хувьд шинэ бүтээл төрнө. Олон нийт та нараас улам ихийг хүлээж байна. Санхүү, мөнгөний асуудлаа цэгцэл. Зарлага нь ихдээд байгааг анхаар.
Загасны ордны бүсгүйчүүд
Өнөөдөр загасны ордныхны хувьд ажилтай, завгүй байх өдөр. Хэн нэгэн таньд сайхан мэдээ дуулгана. Сэтгэлийн баяр хөөр асар өндөрт байна. Ахмад настай хүмүүсээс зөвлөгөө ав. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцвол таны болоод танай компаний нэр хүнд өснө. Ар гэрийн болоод албаны ажлаа хамтад нь амжуул. Таньд боломж байна.







