Ягаан Очир эрдэнийн бөгжийг худалдаалав
2012-04-25

Америкийн тэрбумтан Хьюгетт Кларкийн үнэт эдлэлийн цуглуулгыг “Christie's” дуудлага худалдааны газар үнэ хаялцуулав. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр цуглуулгад байсан 17 эд зүйл 20.8 сая ам.долларын үнэд хүрсэн байна. Үнэт эдлэлүүдийн дотроос хамгийн томд тооцогддог ягаан очир эрдэнийн бөгжийг 15.7 сая ам.доллараар “Stettner Investment Diamonds” компанийн эзэн Бретт Стеттнер худалдан авсан аж.
Америкийн дуудлага худалдаануудын үеэр хамгийн их үнэд хүрсэн эд зүйлсийн нэг болох энэхүү очир эрдэнэ нь есөн карат аж. Дашрамд сонирхуулахад, Хьюгетт Кларк нь Америкийн сенатч Уильям Кларкийн охин бөгөөд 400 сая ам.долларын хөрөнгөтэй байжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






