Женифер Лопез нөхөрт гарах уу?

Дуучин Женнифер Лопезийн найзууд түүнийг 24 настай найз залуутайгаа гэрлэхэд бэлэн байгаа хэмээн ам алдсан байна.

Женифер өөрийн ихрүүдийн аав болох дуучин Марк Энтонигоос салах болсноо өнгөрсөн оны долдугаар сард зарласан бол Марк Энтони саяхан салах өргөдлөө Лос Анжелес хотын шүүхэд өгөөд байгаа. Гэтэл өмнөх гэрлэлтээ албан ёсоор цуцлаагүй байгаа Женниферийг хуримын даашинзны захиалга өгсөн тухай шар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Женнифер Лопез болон түүний залуу амраг Каспер Смарт нарыг нэгэн арал дээр нууцаар сүй тавьсан гэх яриа ч гарчээ.  Энэ талаар дуучин бүсгүй сүй тавсан тухай мэдээллийг үгүйсгэсэн ч “Дахин хуримын даашинз дахин өмсөхөөс татгалзахгүй” хэмээсэн байна. Женниферийн дотны нэгэн найз нь “Түүнийг амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл Каспертай хамт байна гэдэгт  итгэлтэй байгаа” гээд “Женнифер дахиад хүүхэд төрүүлэх тухай ч бодож эхэлсэн” хэмээжээ.

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.