Бренди гэж юу вэ?

Бүсгүйчүүдийн та бүхэндээ зориулж emegteichuud.mn сайт нь хүлээн авалт, найз нөхдийн төрсөн өдөр, баяр ёслол дээр хүртэх амтат дарснуудын танилцуулгыг хүргэж байгаа билээ. Бид өмнө  тикилла гэж юу болох тухай танилцуулсан бол өнөөдөр усан үзмийн дарс “Бренди” гэж юу болох тухай хүргэж байна.

Брэнди нь Англичуудын коньяк лугаа адил хоёр дахин нэрсэн усан үзмийн тохирсон төрлөөр хийсэн нэрмэл дарс юм. Нэлээд хэдэн жилээр хадгалж сайн чанартай болсон Брэндиг ганц хоёр жилээр хадгалсантай нь хольж сайн нэрэгдсэнийг нь  SOLERA гэдэг. Тиймээс “Brendy de Jerez” гэсэн брэндийг тэдэн оных гэхэд хэцүү, учир нь найрлаганд нь он оны нэрмэлүүд холигдсон байдаг байна. .

Solera хэмээх энэхүү боловсруулах арга нь тохдогдсон нэрмэлүүдийг дээр дээрээс нь хэвтээ байрлуулж хооронд нь төмөр хоолойгоор холбож хэдэн арван жилээр байнга хольсноор чанар, төрөл нь дараагийн үедээ шингэж үлддэг. Шошгон дээрх Solera гэсэн үгний утга нь доод тал нь  6 сараар, Solera Reserva нь нэг жилээр, түүнчлэн Solera Gran Reserva нь гурван жилээр хадгалсныг батлах бөгөөд хэрэг дээрээ найрлаганд нь хэдэн арван жилийн өмнөх дарсны амт, чанар бага ч болов шингэсэн байдаг. Европын зарим оронд брэндийг удаан хугацаатайгаар маш сайн нэрдэг үйлдвэрүүд хэд хэд байдаг.

Испаничуудын нэрсэн брэнди чанартай сайнд тооцогддог бөгөөд тэдний бүтээгдэхүүний  90% нь “Brendy de Jerez”  байдаг.  Учир нь Испани дарсны олон үйлдвэртэй бөгөөд тэдгээр нь ихэд хөгжсөн байдаг.  Испани брэнди ихэвчлэн зөөлхөн, бага зэрэг чихэрлэг амттай байдаг. Мөн Италийн  “Vecchia Romagna”, Португалын  “ Aguardende”  брэнди нь гарамгай сайнд тооцогддог гэнэ шүү. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.