Өрнийн зурлага 2012.05.05

 

 

 

“... Хүйтэн хөндий, даармаар жихүүцэм тийм хананы цаана хайр дурлал, аз жаргал ч бялхаж байдаг...”

                                                                                                            Emegteichuud.mn

Хонины ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хонины ордныхны хувьд төвлөрөх өдөр. Чухал гэсэн асуудлуудаа дэс дараалуулан бич. Яаж шийдэж болох арга замуудаа ард нь бич. Таны хичээл зүтгэл ямар ч хүнд асуудлыг шийдэж чадна.  Гэнэтийн үйл явдал, гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.

Өглөгийн гараа сунга ядуу дорой хүмүүст тусал.  Хамгийн гол нь чин сэтгэлээсээ тусал. Сэтгэл хөдлөлөө ил гаргах хэрэггүй, бусдад буруу сэтгэгдэл төрүүлнэ.

 

Үхрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр үхрийн ордныхны хувьд хэтэрхий мэдрэмжтэй өдөр болох нь.  Амьдралын эрч хүч ихэснэ. Шинэ танилуудтай болно. Шинэ түншүүдтэйгээ ойр дотно харилцаа  үүсгэнэ. Таны өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл, гаднаасаа харагдах  байдал эсрэг хүйстэндээ сэтгэгдэл төрүүлнэ. Санхүү, мөнгөний асуудал чинь аяндаа эерэгээр шийдэгдэнэ.

 

Ихрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр ихрийн ордныхны хувьд хийж бүтээх, ажиллах өдөр. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр ч таньд  од гаригс ажиллахыг зөвлөж байна.  Олзтой, онгод хийморьтой байна.  Ажлуудаа төлөвлөж бичээд, хэцүү хүнд санагдаж байгаагаас нь эхэл. Орой болоход их ажлын ард гарчихаад инээж сууна. Та өөртөө итгэхгүй  бол, таньд хэн ч итгэхгүй.

Ядарлаа, хэцүү байна гэдэг үгсээ үгсийн сангаасаа гаргаж хая.

Аз таньд маш ойрхон ирчихсэн байна.

 

Мэлхийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр мэлхийний ордныхны хувьд сэтгэл түгшсэн, таагүй өдөр. Асуудалд бодитойгоор хандаж, амжилтанд хүрэхэд саад болох зүйлүүдийг олж тогтоо. Хосууд дэмий, ялихгүй зүйлээс болж маргалдаж, муудалцахвий. Санхүүгийн асуудалаа шийдэхэд хүндрэл гарч болзошгүй. Зээл авахаар хөөцөлдөх гэж байгаа бол өнөөдөр хэрэггүй.

Төлөвлөсөн арга хэмжээндээ оролцож, зугаатай хөгжилтэй байхыг хичээ.

 

Арслангийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр арслангийнхны хувьд  санаачлагатай байх өдөр. Гайхалтай сайхан  санаанууд төрнө.  Хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрөө. Найр хуриманд уригдана. Гэрийнхээ тавилгыг өөрчилбөл, сэтгэл чинь таатай болно.

Хоолны дэглэм барь, эерэг үр дүнг өгнө. Өөртөө хэт их бардаж болохгүй, бяцхан даруулгатай бай.

 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр жинлүүрийн ордныхны хувьд зөн совинтой өдөр. Таны зүүд биелэнэ. Мэдрэмж тань таныг хуураагүй, өөрийнхөөрөө шийд. Таниас олон хүн тусламж зөвлөгөө хүснэ. Чадах чинээгээрээ тэдэнд туслаарай. Та дараа нь их аз жаргалыг мэдэрнэ.

Найзтайгаа дотно яриа өрүүлж, дарс уу. Таньд шинэ мэдээ дуулгана.

 

Хилэнцийн ордны бүсгүйчүүд

Өнөөдөр хилэнцийн ордныхны хувьд  итгэл, найдвараар дүүрэн өдөр. Өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ. Эрч хүчтэй, энергитэй болсныгоо мэдэрнэ. Таны ажил үйлс төсөөлж байсан шиг чинь бүтэмжтэй байх болно.  Та өөрийгөө “амьд” байгаагаа мэдрэх болно. Бусдад хайраа түгээ. Амьдралын амтыг мэдэр.  Таны сайхан сэтгэл, өрөвч зөөлөн сэтгэл чинь заримдаа ихдээд алдаа болох гээд байдгийг санаарай.

 

Нумын ордны бүсгүйчүүд

Өнөөдөр нумынхны хувьд өчигдрийн айдастай өдөр ард үлдэж, арилжаа наймаанд  одтой байх өдөр.  Харин сугалаа, лотонд оролцох хэрэггүй, хохирол амсана. Цагийг зугаатай өнгөрүүлж найзуудтайгаа хөгжилд.  Нэг найзындаа зочилсон ч  болно шүү дээ. Санхүү мөнгөний хувьд хэвийн байх ч, хамтарсан төсөл эхэлвэл их хэмжээний мөнгөний эх үүсвэр нэмэгдэнэ.  

 

Матрын ордны бүсгүйчүүд

Матрын ордныхны хувьд өнөөдөр бяцхан уур бухимдалтай өдөр болох нь. Хэн нэгэнтэй санал бодлын зөрчилдөөн үүсгэнэ.  Таны зөв байлаа ч буулт хий. Эс тэгвэл байдал улам дордоно. Ул мөргүй шүүмжлэл хүртэнэ. Гэвч та чимээгүй байсан нь дээр.

Таны ажиллах эрч хүч улам нэмэгдэнэ. Цагийг үр ашигтай өнгөрүүл.

 

Хумхын ордны бүсгүйчүүд

Хумхынхны хувьд өнөөдөр олон асуудалтай өдөр. Биеэ барьж чадахгүй дурлана. Гэвч таныг ойлгодог хайрт чинь байдлыг эерэгээр ойлгоно. Хайрттайгаа хамтдаа ярилцаж, зөвлөөд илэн далангуй бай.

Хэн нэгнээс бэлэг хүлээн авна, эсвэл магтаалын үг сонсоно. Хувийн амьдрал, ажил мэргэжлээ өөрчлөх таатай үе.

Санхүү мөнгөө өсгөхөд бэлэн бай.

 

Загасны ордны бүсгүйчүүд

Өнөөдөр загасны ордныхны хувьд ая тухгүй өдөр болох нь. Та өнөөдөр ганцаардал, ядрал, сэтгэл гутралыг мэдэрнэ. Ажил нь бүтэмжгүй мэт санагдвал, хойш нь тавиад, өөрийгөө эрх чөлөөтэй болго. Хэн ч тоохгүй мэт санагдаад байвал, зүгээр л өөртөө цаг зав гарга.

Ном унш, кинонд яв. Сэтгэлээ сэргээх ямар л арга байна, түүнийгээ хий. Дарс уусан ч болно шүү дээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.