“Vogue” анорексийн эсрэг тэмцэлд нэгдэв
Загварын нэртэй сэтгүүл “Vogue” 16 нас хүрээгүй, хэтэрхий туранхай охидыг загвар өмсөгч болгохыг эсэргүүцсэн кампанит ажилд нэгдэж, үл итгэгчдийг алмайруулж орхижээ. Америк, Франц, Их Британи, Хятад зэрэг дэлхийн олон оронд хэвлэгдэн гардаг “Vogue” сэтгүүлийн 16 эрхлэгч зэрэг ирэх зургадугаар сарын дугаараас эхлэн тэдгээр загвар өмсөгчдийн зургийг нийтлэхгүй байхаар болжээ. Тэд бусад дизайнеруудад ч мөн хэтэрхий туранхай загвар өмсөгчдийг эхний ээлжинд шахан гаргахыг уриалж байгаа гэнэ. Байж боломгүй гоо сайхны стандартыг бий болгосон гэж шүүмлжлэлд өртөж буй загвар өмсөгчдийн фотошопоор засч янзалсан дүр төрх загварын ертөнцөд асар өргөн дэлгэрээд байгаа билээ. Загвар өмсөгчдийн хувьд сайн мэдээ гэж хэлж болох энэ эхлэлийг “Рекламгүй хүүхэд нас” хөдөлгөөнийхөн дэмжиж буй авч өсвөр насны охидыг загварын хатуу ертөнцөд хөл алдахаас аврахад өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хэт туранхай загвар өмсөгчдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс хүчтэй шүүмлжлэлтэй тулгараад байгаа бөгөөд 2006, 2007 онд хоёр загвар өмсөгч анорекс буюу хоолны дуршилгүй болох өвчнөөр нас барсан нь энэ асуудлыг улам хурцатгасан юм. Түүнээс гадна хэтэрхий туранхай загвар өмсөгчид, төгс гоо сайхны стандарт нь өсвөр насны охидод муу үлгэр болж буйгаас эцэг эхчүүд үүнийг эрс эсэргүүцэх болсон байна
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

