Гоо сайханд тань хортой хүнсний бүтээгдэхүүн
Ширүүн уур амьсгалтай манай орны хувьд хавар болон намрын улирал гоо сайхны жинхэнэ дайсан гэж болно. Тиймээс энэ дайсантайгаа тэмцэх энгийн аргыг бүсгүй танд зөвлөж байна. Харин та эхлээд хөргөгчөө нээгээд үз.
Тэнд таны гоё сайхныг аврах бүхий л зүйл байгаа. Өөрөөр хэлбэл өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдхүүнүүд таныг сайхан царайгаа хадгалж бас сэргээхэд туслах болно. Тэгэхээр хүнсний бүтээгдхүүн нь хүний хооллох хэрэгцээг хангахаас гадна гоо сайхны бэлдмэл болдог байна. Харин орц жорыг нь хэрхэн тааруулахаас бүх зүйл шалтгаална гэдгийг санах хэрэгтэй. Байгаа бүхнээ холиод хэрэглэвэл хор болж ч мэднэ.

Хоол биш хор болох бүтээгдэхүүнүүд
Ихэнх бүтээгдхүүн гоо сайханд ашигтай ч зарим нэг нь хор болдог. Тиймээс ямар зүйлс таны гоо сайханд халтай талаар мэдээлэл өгье. Хамгийн түрүүн татгалзах зүйл бол чихэрлэг амттан. Бүсгүйчүүдийн хүссэн ч татгалзаж чаддаггүй зүйлсийн тоонд энэ төрлийн бүтээгдэхүүнүүд зайлшгүй багтдаг. Тиймээс тохируулах л хэрэг гарна. Чихэрлэг амттан тэр дундаа чихэртэй талх удаан боловсордог учраас хамгийн том дайсан гэнэ.
Энэ нь ходоодны ханыг цочролд оруулж, хөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлэг байна. Ингэснээр нүүрэн дээр батга гарч эхэлдэг. Дараагийн нэг хориотой зүйл бол чипс. Шарсан төмсөөр хийдэг энэ хөгжилтэй амттанд химийн бодис их хэмжээгээр агуулагддаг. Тиймээс арьсыг цочроож, бас гундахад нөлөөлдөг байна. Мөн пиво ч зүгээр байдаггүй аж. В-гийн төрлийн витамин агуулдаг, арьсыг толигор болгодог сайн талтай ч дутахааргүй сөрөг нөлөөг дагуулдаг байна.
Шар айргийг нэг дор хэт их хэмжээгээр уувал нүүр хавагнаж яг л хөөчихсөн юм шиг болдог. Бас нүдний доод зовхи харлаж, жижиг батга ч гарч эхэлдэг. Тиймээс тунг нь тохируулж хэрэглэх ёстой бүтээгдэхүүний тоонд ордог байна. Хийжүүлсэн ундаа энэ бол хүн бүрийн мэддэг “хор”, гэвч мэддэг хэрнээ хэрэглэсээр байдаг хийжүүлсэн ундаанд төрөл бүрийн будаг, амт үнэр оруулагч бодис агуулагддаг.
Эдгээр нь хүний ходоодонд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Цаашлаад арьсанд муугаар нөлөөлж, уян зөөлөн байдлыг алдагдуулж, хөгширсөн үхмэл арьстай болоход хүргэдэг байна. Утсан хиамаар ходоодоо баярлуулахыг хүн бүр хүсдэг. Гэхдээ түүнийг химийн нэмэлт бодисоор утдаг гэдгийг та мэддэг байх хэрэгтэй. Утсан хүнсэнд ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг. Үүнээс болж бие махбодид шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрдөг. Энэ бүхэн нь ходоод, дотор эрхтнээс нүүр царай шууд шалтгаалдгийг харуулж байгаа хэрэг юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







