Медальгүй ялагч

Лондоны марафонд оролцож, аймшигтай зовиур, өвчнийг нугаршгүй зориг, тэвчээр хатуужлаараа тэсч туулсан Клейр Ломар гэгч бүсгүй өчигдөр барианд орж иржээ. Хоёр хөл нь мэдээгүй болсон бүсгүй тусгай бионик хувцас хэрэглэл өмсч хөл дээрээ зогсон, барианд 16 хоногийн дараа орж иржээ. Хэдийгээр Клейр барианд цагтаа орж, медаль аваагүй боловч марафоны ялагч түүнд медалиа хүндэтгэлтэйгээр өгсөн байна. Тэсвэр хатуужилтай бүсгүйн зоригоор бахархсан сайхан сэтгэлт хүмүүс түүнийг марафонд оролцож буйг дэмжин 86,000 фунт стирлингийн хандив цуглуулсан юм. Түүнийг барианд орж ирэхэд түүнийг дэмжигчид нөхөр, охинтой нь хүндэтгэлтэйгээр угтаж авчээ. Клейр таван жилийн өмнө морины харайлтын тэмцээнд оролцож байхдаа нугасандаа хүнд гэмт авч, хоёр хөл нь мэдээгүй болсон аж. 32,000 хүн оролцсон марафонд оролцож, тэвчээр хатуужлын хүчээр 42 км замыг туулсан бүсгүйд оролцогч, дэмжигчид нь медаль өгөхийг хүссэн боловч тэмцээний зохион байгуулагч комисс түүнд шагнал өгөхөөс татгалзжээ.


Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа



