Өөрийгөө түүний оронд тавиад үз

 

Алекс Рэйд хэмээх энэ эрийг хөл хүнд сүйт бүсгүй нь түр хугацаагаар хаяад яваад өгчээ. Гэвч Алекс түүнийг зүгээр ингээд явуулчихыг хүссэнгүй. Алекс хүүхэд тээхийн хэцүүг мэдэрч, эхнэрийнхээ зовлонг хуваалцахаар “жирэмсэн” болж, аяга тавгаа угаан, гэрээ цэвэрлэж, дэлгүүр явж, хүнсээ цуглуулах болсон гэнэ. Сүүлийн үед хос хоёр байнга муудалцаж, хэрэлдэх болсны шалтгаан нь сүйт бүсгүйнх нь гормоны өөрчлөлтөөс болж буйг залуу эр ухаарчээ. Асуудал юунд буйг олж харсан Алекс өөрийгөө хайртай бүсгүйнхээ оронд тавьжээ. Хоёр долоо хоногийн өмнө тэд бас юунаас ч юм болж, муудалцсанаас Шантелле төрсөн гэр рүүгээ яваад өгчээ. Гэвч удалгүй буцаад ирсэн аж. Харин юунаас болж муудалцсаныг Алекс одоо санахгүй байгаа гэнэ.  Алекс “Муудалцдаггүй хос гэж байдаггүй биз дээ. Тэр манайхаас юмнуудаа аваагүй л байна. Би түүндээ хайртай, бас хэзээ нэгэн цагт түүнтэйгээ гэрлэж, өнөр өтгөн айл болохыг хүсч байна” хэмээн ярьсан юм.  Алексаас хэрүүл юунаас болж үүссэнийг асуухад “Мэдэж байсан бол хэлэхсэн. Гэвч яг одоогийн байдлаар би хоёр зүйлд буруутай. Нэг нь миний хэлсэн бүхэн, нөгөө нь миний хийж буй бүх зүйл түүний уурыг хүргэж байна. Ердөө л энэ” хэмээжээ. Алекс Рейд Их Британийн тулааны спорт, кикбоксын нэртэй тамирчин аж. Тэрбээр Шантеллетэй өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн үерхэж байгаа бөгөөд тэд ирэх сард үрийн зулай үнэрлэх гэнэ.




Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.