Үрийнхээ даахийг үргээх гэж байна уу?

Дөнгөж сая л хэвлийд тань байсан үр өнөөдөр гурван нас хүрчихсэн, даахийг нь үргээх цаг хаяанд ирчихсэн байна уу?

Эмэгтэйчүүд.mn нь бүсгүйчүүддээ зориулж хүүхдийн даахь үргээх зан үйлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Юуны өмнө даахь хэмээх нэрний тухайд өгүүлье.

Нэг настай нялхсын үсийг сэвлэг, 3-5 настайнхыг даахь гэж нэрлэдэг бөгөөд эмэгтэй хүүхдийг 2-4 насанд нь даахийг нь үргээгээд гэзэг тавьдаг. Сэвлэг, даахь, гэзэг гэж хэдэн насанд нь нэрлэдгийг мэдэхгүй хүмүүс “Хүүхдийн сэвэг үргээх” хэмээн буруу ярьж бичдэг байх юм.

Хуучин цагт даахь үргээхдээ зулай дээр нь салмай харин хоёр шанааны хойхно талд хөхөл үс үлдээдэг байж. Хоёр хөхлөөс сонжуу үс ургаж эхэлмэгц горж сүлжинэ. Хөхөл үс нь эрчүүдэд тов үс гэгдэн хожим нь “тоног хэмээх онгон” болдог байв. Охин хүүхдийн сонжуу аажмаар өтгөр 14-16 нас хүрмэгц, “тав гэзэг” юмуу “гол үс” тавина. 18-19 нас хүрмэгц “их үс” тавьж тэр бүсгүй гэзэгтэй болдог байна. Гэзгийг голдуу бэргэдээр тавиулдаг. Эрэгтэйн хөхлийг  / төрийн хар хүн болох ёстой бол / олон хүүхэдтэй, түшиг тулгууртай нас тогтсон нэр хүнд бүхий хүнээр  / өдөр судар үзэж / гэзэг тавиулдаг  байжээ.

                        Даахь үргээх ёслол

-“Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ” гэдэг аман хууль манайд байдаг байна

-Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд / Даваа, Баасан гараг таарвал бүр сайн / хүүгийн даахийг үргээнэ.

-Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.

-Энэ ёслолд хүүгийн / охины / авга, нагац нар заавал байх учиртай . Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ёстой.

-Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүгийн / охины / үсэнд модон хутга хүргэн домноод дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгнө. Ийнхүү ёслол найрын идээ зоог барьж ирсэн хүүхэд бүхэнд найрын хувь хүртээнэ.

Даахь үргээх өлзийт сайн өдөр, од гариг: Сарын 30 өдрөөс 14 өдөр эрхэм сайн.

Шинийн 3. Баялаг төгөлдөр баясгалан

Шинийн 4. Баян ноён болох сайн.

Шинийн 6. Өнгө зүс сайжрах сайн.

Шинийн 8. Нас уртсах сайн.

Шинийн 10. Зэрэг олж эрх нэмнэ.

Шинийн 11. Эрхтэн хурц, цэцэн мэргэн болох.

Шинийн 13. Жаргал ирэх сайн.

Шинийн 14. Эдийг олох, арвидах сайн.

Шинийн 15. Өлзийтэй сайн.

Шинийн 19. Сайн ерөөлт өдөр.

Шинийн 22. Эд ундаа элбэг эрхэм.

Шинийн 23. Эд идээ тэгш сайхан.

Шинийн 26. Буян олж жаргал ирнэ.

Шинийн 27. Сайны өлзийт өдөр.

Гараг: Даваа, Лхагва, Баасан сайн.

Жил өдрөөс: Хулгана, үхэр, хонь, бич, нохой, гахай өдрүүд сайн.

Од өдрөөс: 0, 2, 4, 9, 15, 16, 17, 24, 26 дахь одтой өдөр сайн.  

Мөн ивээл өдөр. Цагийн наран, Өлзий наран өдөр тус тус сайн.

Цээрлэх нэгэн зүйл: Үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай. Хээр гадаа хаясан сэвээр шаазгай мэт үүр барьдаг шуьуу үүр бархидаа хэрэглэх учир зовлонд унагана гэж цээрлэх ч ёс бий. Та мухар сүсэг мэт санаж магадгүй. Тэгвэл тийм биш ээ.

Үс бол хүний бие махбодоос урган төлжиж хүний биеийн эрчим хүн хадгалдаг өвөрмөц хэрэглүүр учраас орчин үед ширхэг үсээр нь тэр хүний тухай арвин мэдээлэл авах боломжтой болжээ. Тэр ч байтугай ширхэг үсээр нь хараал жатга хийдэг явдал ч буйг анхаарахад илүүдэх юун.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (64.119.19.190) 2018-09-28 15:09:32
bar udur buyu hagas sain udur hvvhediin daahiig avch boldimuu yaadagiin bol
irgen (220.125.165.78) 2015-08-22 21:17:47
pizdanar henii eosoor iim ym ***** bgan chingis gj hutsaj olon dongoddog bj vmhi towdiin heden huwalziin vgeer hvvhdinhe amidarlig shiidehvv ta nar chingis gdg hvn chn tengeree shvtdeg bsan shvv arhi uudag mongo awdag shar huwalz law bish deerees n neg ym medej awag geed helchihey shariin shashin ulaanii shashin gj yaridag da shariin shashnii lam nar ehner awdgvi arhi dars uudgvi uuland suudag ym bnle harin ulaaniih n arhi uudag awgai awdag zodolddog gsn buddin shashinii 2 hyzgaar bdgin mongoliin lam nar shariinhan gj hutsdag mortloo mdhgvi ym da ta nar oorsdoo ym bodno biz
зочин (112.72.13.72) 2015-03-11 22:23:14
Та нар ийм пост дээр яаж Hi thanks гэж ирээд л бичиж чадаж байна аа кэкэкэ
(27.123.214.119) 2014-08-09 13:23:09
Huuhdiin daahiig avsanii daraa daahiig ni yah ve Hadgaldag yumuu Shataaval yamar yos heregleh ve
tsatsaa (103.26.193.12) 2014-07-19 19:28:00
hi manai huuhed usee urgeelgeegvi bj unuudur uuruu usee haichilchihlaa uuruu hursen bolohoor yadag yum boluu yamar negen muu yum bdag yum boluu odoo yah estoi ve
(103.26.194.2) 2014-05-22 00:31:29
hii nas gedeg ne ehiin hevliid teegdsen 10 sariin nasiig helneZaaval tursun udriig ne hurgej avahgui jiliig golloj ankhaarnajiliin bolon sariin harshiig us avah tuyain udriin tsagiig zurhaich lamaar uzuulne tegeed us avah udruu tovolson bol beldsen hurts uzuurgui mohoo modon hutgaa artsaar aryulaad huuhdiin usiig hundune
ZOCHIN (103.26.194.1) 2014-05-22 00:20:57
HUUHDIIG HII NASAND NE AVDAG GESEN JILEER HUUJ NASIIG NE MEDNE
zochin (202.70.46.206) 2014-05-14 12:04:30
Huuhdiin daahiig awahdaa zaawal tursun udriig n hurgej bj awdag ymuu jil n bolson bol tursun uduriign unguruuj awah ymuu bas hamaatniihaa huuhedtei hamt awch boloh bolowuu ohiniihoo daahiig awah gsn chin iimerhuu asuudal garaad bnsa nadad tuslaach
зочин (112.72.13.159) 2014-05-14 08:49:00
Хүүхдийн даахийг авч уулын оройд ноцоож шатааж нэр умсыг нь чангаардуудан эрдэм номтой ухаалаг сайн хүн болгоорой гээд өргөдөг бүүр эртний монгол уламжлал байдаг юм билээХүүхдийн сэвлэг хадгалдаг ёс сүүлл манжжуудын ёс заншлыг минь бөхөөх гэж гаргасан зүйл юм
(103.26.194.20) 2014-05-09 00:15:12
1 talaas ulamjlal yarisan 1 talaas am damjsan yariag bichsen holimog medeelel bnda ergelzchihlee
zz (103.26.194.15) 2014-05-08 23:47:32
awsan daahia yaj hadgaldag yum bol medeh hun bna uu
(103.26.194.32) 2014-05-08 22:28:39
Маш хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа
(202.126.91.67) 2014-05-08 20:00:11
Ohin huuhdin nas ni hiin nasaar yumu 246 nasand ni gesen bn Hiin nasaaraa yu
(122.201.19.30) 2014-05-08 09:27:12
2 gdg ni hiin nas yum bolov uu
odko (202.179.11.94) 2014-02-08 22:22:37
heregtei medeellee avlaa bayarlalaa
зочин (202.126.95.47) 2014-01-15 17:12:46
яг яагаад үсийг нь авах ёстой байдаг юм бэ
Дэлгэр (202.55.182.196) 2013-12-25 12:05:29
Баярлалааь үнэтэй зөвөлгөө өгсөнд Охиныхо сэвлэгииг авах өдрөөч мэдээд авлаа
zochin (202.131.227.76) 2013-10-31 08:08:48
thanks to lot of
(193.5.216.100) 2013-09-19 10:38:25
сайхан мэдээлэл байнаthanks
Галаа (122.201.28.53) 2013-09-02 10:10:26
Үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа