Охидын цомын аваргууд өнөөдөр тодорно

Нийслэл Засаг даргын ивээл дор Монголын хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх охидын тэмцээн үргэлжилж байна. 25 багийн 250 гаруй тамирчин оролцож байгаа энэхүү тэмцээний гол онцлог нь охид өрсөлдөж байгаа явдал юм. Уг тэмцээн хөлбөмбөгөөр хичээллэгч охидын тоог олшруулж, байнгын сургалттай хөлбөмбөгийн баг, клубыг бий болгох зорилготой аж. Дөрвөн насны ангилалд болж буй тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. U-13 насны ангилалд найман баг өрсөлдсөнөөс 58 дугаар сургууль, мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Титэм хужирт” багууд нэг ч хожигдол амсалгүй ½ шигшээд үлдэв. Мөн “Хаан хүнс титэм” дараагийн шатанд шалгарчээ. U-15 насны ангилалд зургаан баг өрсөлдөж “Хаан Хүнс Титэм”, “Шинэ яармаг”, “Эрчим”, “UB United” гэсэн багууд шөвгийн дөрөвт үлдэв. U-17 насанд  “UB United”, 58 дугаар сургууль, “Эрчим”, “Хаан Хүнс Титэм”-ийн хамт шөвгөрлөө. 18-аас дээш насны ангилалд таван баг тоглож байна. Цомын аваргууд өнөөдөр тодорно. 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.