“Хүүхний хууль” төсөл ирлээ


/шог мэдээлэл/

Саяхан УИХ-д нэр дэвшигч нэгэн “өөрөөр сэтгэгч эрхэмээс”, “Хүүхний хууль” нэртэй  төсөл ирсэн байна.  Энэ төсөлд “Монголын өсвөр бага үе, залуу насныхан, гэр бүлтэй хүмүүс, ахмадууд зэрэг нийгмийн гишүүд уламжлалт цэвэр ёс суртахууныг тахиж мөрдөхийн ач холбогдлыг” хурцаар өгүүлсэн байжээ.

Тэгээд эмэгтэй хүний биед 1.харц, 2.гар, 3.биеийн бусад хэсэг, 4.эд зүйлсээр хүрэлцэхэд  торгож байх тухай заалтыг тоочсон ажээ.  Гудамж талбай,  автобус үйлчилгээний газруудад бие биеэ танихгүй хүмүүс, өөртөө гоо сайхны болон сэтгэлийн таашаал авч ирэх үр дагаврын үүднээс, тодорхой нийгмийн гишүүнийг сэм ажиглах, эсхүл зориудаар харц солилцон харилцах зэрэг хүрээнд биеэ авч явдгийг хэн бүхэн мэдэх билээ.

Нийгмийн анхдагч үүр болсон гэр бүлийн хүлээсэнд эрх чөлөөгөө боогдуулсан гишүүд эд мөрийн болон мэдээллийн баримт үлдээхгүй ийм аргаар хүссэн гишүүдтэйгээ харьцдаг нь  түгжигдмэл хямралт нөхцөлийг хөнгөвчлөх нэг гарч юм. Гэтэл төслийн зохиогч үүнийг завхайрлын анхан шат гэж тодорхойлжээ.

Чингээд албан байгууллага, олон нийтийн газар эмэгтэй хүний биед харцаар хүрэлцэхийг хориглоно гэжээ. Манай “Дорныхон эртнээс цэвэр ичимтгий эрхэмлэн, гивлүүр, нөмрөгөөр ч биеийг бүтээж, бүсэлхээс доош буюу дээш эгцэлж хардаггүй ариун уламжлалтай юм” гэж бичсэн байна.

“Тохирох хувцас өмсгөлийн хүрэлцээ олдцоос шалтгаалах байдлыг үл харгалзан, эмэгтэйчүүд биеийн нүцгэн хэсгийг ил гарган явахыг хориглох нь арай эртдэнэ. Харин ерөөс эмэгтэй хүний бие мах бод руу чивэлт харцыг чиглүүлэхгүй болгохыг нийгэм, хэв журам мэдэх хэрэг” гэжээ.

Чингээд зохиогч, эмэгтэй хүний биеийг 20 хэсэгт хувааж үзсэн байна. Тэгээд танихгүй эмэгтэйн биеийн тухайн хэсгийг онцын шаардлагагүй үед санаатай харсан хүнийг хууль сахиулах ажилтнууд илрүүлж, ямар хэмжээгээр торгож байхыг заасан байна.

Та үзнэ үү:

1.Үс, магнай – 2000 төгрөг

2.Нүд, хөмсөг, зовхи – 5000 төгрөг

3.Хамар, хацар – 2000 төгрөг

4.Уруул, эрүү – 4000 төгрөг

5.Хүзүү – 3000 төгрөг

6.Суга – 10000 төгрөг

7. Хөх – 15000 төгрөг

8. Хүйс – 9000 төгрөг

9. Гар – 3000 төгрөг

10. Давсаг, бэлгэ – 20000 төгрөг

11. Цавь – 15000 төгрөг

12. Гуя – 7000 төгрөг

13. Өвдөг – 3000 төгрөг

14. Шилбэ – 4000 төгрөг

15. Шагай, тавхай – 3000 төгрөг

16. Толгой бүхэлдээ – 10000 төгрөг

17. Цээж бүхэлдээ – 15000 төгрөг

18. Хэвлий бүхэлдээ – 18000 төгрөг

19. Ташаа бүхэлдээ – 22000 төгрөг

20. Хөл бүхэлдээ – 19000 төгрөг

Араас харсан тохиолдолд 20 хувиар буурна, олон хэсгийг дараалан харсан бол нийлбэр торгуул  21 хувиар ихсэнэ гэжээ.

Энэхүү мөнгөний тоо нь тухайн эмэгтэйд учруулсан хохирлыг бодтойгоор барагдуулах, шинжлэх ухааны үндэстэй тооцооноос бүрсдэн юм гэнэ. Ингээд бүсгүйчүүдээ, урин дулааны улирал эхэлсэн тул дэгжин чамин хувцасаа өмсөөд гарахад хэн нэгний нүдний “хор” болчихвий гэж санаа зоволтгүй боллоо. Учир нь “өөрийгөө нуухгүй бол нүдээ нуухгүй” гэсэн хууль үгүй болж харин “Нүдээ нуухгүй бол мөнгөө төл” гэсэн хууль үйлчилж эхэллээ. 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.