Жирэмсэн эхчүүд ээ, “айн” гэдээ

                                   

Гэнэт л жирэмсэн болсноо мэдээд яахаа мэдэхгүй сандарч байна уу?  Ямартай ч emegteichuud.mn нь та бүхэндээ жирэмсний үед анхаарах зарим зүйлсийг дуулгая.

-Та жирэмсэн болсон л бол архи дарс уух, тамхи татахыг цээрлэвэл зохино. Уудаг л юм бол эргүү тэнэг, эрэмдэг зэрэмдэг хүүхэдтэй болно гэдийг битгий мартаарай

-Олс дээс томох, сүлжих, нэхэх нь онцгүй гэнэ шүү. Учир нь төрөх үед хүүхдийн хүй орооцолдоно, хүзүүг нь орооно гэж үздэг.

-Хүн юм өгөх, үүрэхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээл зулбана гэм болно гэж ардын домогт байдаг юм.

-Жирэмсэн эмэгтэйг айлгах, цочоох, санаа сэтгэлийг нь донсолгохыг цээрлэнэ. Үгүй бол үр зулбах, хүүхэд дутуу төрөх, сараа гүйцээн төрсөн хүүхэд нь цочимтгой, өвчин ээрэмтгий болно.

-Тулгар эмэгтэйг хатуу үйлд оролцуулахыг цээрлээрэй. Эс хэрэгсвээс дутуу төрнө.

-Жирэмсэн эмэгтэйн урдуур хөндлөн гарахыг цээрлэнэ. Тийнхүү цээрлэдэг нь бие давхар хүнийг эх хүн гэж хүндэтгэж буйн зэрэгцээ  хорвоод мэндлэх шинэ хүний замд саад тотгор учрах ёсгүй гэснийх болой.

-Бас түүнийг горьдоох гомдоохыг цээрлэдэг.  Ганц хүнийг бус эх, үр хоёрыг давхар горьдоож, гомдоож байгаа нүгэл юм.

-Жирэмсэн байхдаа тэмээ унах хэрэггүй. Учир нь хүүхэд тээх хугацаа сунаж  12 сар болно гэнэ.

-Жирэмсэн эмэгтэйд гар хүрэх, зодохыг цээрлэдэг нь эх үр хоёрыг зодож зовоосон ялд унана.

-Жирэмсэн эмэгтэй нар сар хиртэж буйг харахыг цээрлэнэ.  Үл хэрэгсвээс насан туршийн өвчин эмгэг олно.

-Жирэмсэн байхдаа сармис чинжүү идэхийг цээрлэнэ. Идвээс хүүхдийн нүдний хараанд сөргөөр нөлөөлнө.

-Тулгар эмэгтэй хурьцал үйлдэхийг цээрлэнэ. Зөрчвөөс үр зулбана, хүүхэд дутуу төрнө.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.