"Гүнжээ"-ийн зөвлөгөө /-2-р хэсэг/
1
. Сайн байна уу? Би 22 настай. 2 удаа санаандгүй унтаж байсан, ямар ч хамгаалалт хэрэглээгүй, өмнөхийг нь гурав хоногийн дараа тестээр үзсэн зүгээр гарсан. Дараагийнхийг зүгээр байх магадлал бий юу? Хаана хандвал баттай шинжилгээний хариу гарах бол, их хурдан байсан болохоор ямар нэг өвчин авсан байж болох уу?
Сайн байна уу? Бүсгүй минь чиний энэ өдрийн амгаланг эрье. Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсны дараа тестээр хамгийн багадаа 10 хоногийн дараа хариу нь гарч ирдэг. Зүгээр байна гэдэг магадлалын хувьд олон зүйлээс л шалтгаална. Тиймээс баталгаатай шинжилгээг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоод үзүүлээрэй. Ер нь бэлгийн харилцаа гэдэг чухал шийдвэр байх хэрэгтэй, тохиолдлын бэлгийн харилцаа нь ямар эрсдлүүдийг дагуулж болох вэ гэдгийг бодолцоорой. Бэлгийн нэг хавьтагчтай байж, олон төрлийн жирэмлэлтээс сэргийлэх арга хэрэгслүүдээс өөрт тохирохыг хэрэглэж заншвал хүссэн зорилгодоо хүрэхэд чинь илүү хялбар байх болно. Чамд амжилт хүсье.
2. Би энэ 14 настай гээд дээр юм бичсэн охин байнаа. Эмчид үзүүлэхгүй байж болох уу? Бас дээрээс нь би таны хэлсэн тэр алчуур солих, хувцас сольж, угаалгын өрөөний суудал гээд эд нарыг сольдоггүй ээ. Бохир орсноос болдог юм болов уу? Надад сайн тайлбарлаад өгөөч, гуйж байна.
Сайн байна уу? Өөрт тулгарч байгаа асуудлаа Гүнжээтэйгээ дахин хуваалцаж байгаад баярлалаа. Миний дүү эмчид үзүүлэхээс айгаад бол “ГҮНЖЭЭГИЙН УТАС 50110110” –р бидэнтэй холбогдоод туслалцаа авч болно шүү. Ялангуяа БЗДХ-ын шинж тэмдэг илэрсэн үед яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг учраас манай зөвлөгөөний утсанд хандвал цаг алдалгүй шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.
3. Сайн байна уу найзуудаа. Сэвх арилгах лазер эмчилгээ хийлгэх гэсэн юмаа. Тэгээд үүний талаар мэдэх юм байвал хуваалцаач. Хаана хийлгэвэл зүгээр тухай, хэр үр дүнтэй байх тухай?
Сайн байна уу? Бүсгүй та өөрийнхөө сэтгэл ханамжгүй байдаг зүйлийг өөрчилж өөртөө илүү итгэлтэй харагдах нь буруу зүйл гэж бодохгүй байна. Бид энэ талаар тодорхой эмнэлэг зааж өгөх боломжгүй тул та өөрөө сайн судлах хэрэгтэй. Харин тухайн эмчилгээг хийлгэхэд гардаг эрсдэл, цаг уурын байдал хэзээ тохиромжтой, баталгаат чанар, эмчилгээ хийлгэх эмнэлэгийнхээ талаар мэргэжлийн, туршлагатай, гоо сайхны магадлан итгэмжлэл, улсын зөвшөөрөл зэргийг маш сайн судалж байгаад эмчилгээгээ хйилгээрэй гэж зөвлөх байна. Танд эрүүл энхийг хүсье.
4. Сайн байна уу? Гүнжээ. Би одоо 21 настай л даа. Би урьд нь хоёр удаа үр хөндүүлж байсан юмаа. Одоо би нөхөртэй болсон. Нөхөр маань хүүхэдтэй болъё гээд байх юм. Би хүүхэдтэй болж чадах болов уу? Хүмүүс болох магадлал муу байдаг гэх юм.
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүсийн дунд анхны хүүхдээ үр хөндүүлж байсан бол дахиад жирамслэхгүй байх магадлал өндөр гэж ярьцгаадаг. Гэхдээ тухайн хийгдсэн үр хөндөлт, аюулгүй үр хөндөлт байсан бол дээрх асуудал гарахгүй. Аюулгүй үр хөндөлт гэдэг ойлголтонд жирэмсний 12 долоо хоногоос дотогш, мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, туршлагатай хүнээр, аль болох аюулгүй аргаар хийгдсэн мөн үр хөндөлтийн дараа ноцтой хүндрэл гараагүй бол дараагийн жирэмслэлтэнд нөлөө гарахгүй. Мэдээж үр хөндөлт гэдэг нь эмэгтэйн биед тодорхой өөрчлөлтүүдийг авчирдаг. Тиймээс дахиж ийм асуудалтай тулгарахгүйн тулд өөрт тохирох жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслээ сонгон хэрэглэх нь чухал шүү.
5. Сайн байн уу? Гүнжээ. Би анх удаа л ийм сайтад сэтгэгдлээ хуваалцаж байна. Би 14 настай нүүр будах тийм буруу зүйл гэж үү? Би тийм их буддаггүй гэтэл манай нэг эгч намайг нүүр амаа дарвайтал будчихаад, чамайг хэн хүүхэд гэдэг юм гэсэн. Би зөндөө их гомдсон ч дуугүй л байсан. Тэгээд надад хэцүү байх болсон. Ер нь хуулинд нүүр будах гоо сайхны ч юмуу? Тийм хууль байдаг болов уу? Хэлээд өгөөч. Би өөр хэнд хандахаа мэдэхгүй байна.
Сайн байна уу? Хонгорхон охин минь. Бидэнтэй чин сэтгэлээ хуваалцаж байгаад баярлалаа.
Өсвөр насныхны хувьд гадаад үзэмж гэдэг бол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл байх нь бий. Зарим үед шинэ үс засалт, шинэ хувцаслалт сэтгэл санааг дээшлүүлж гайхамшигийг ч бүтээж чаддаг. Хэдийгээр хүний гадаад төрх амьдралд тийм чухал биш ч сайхан харагдах, өөрийнхөө тухай сайхан мэдрэмжтэй байхад хамгийн их тусалдаг.
Хүн эхлээд өөртөө таалагдаж байж нийгмийн бусад харилцаанд илүү их итгэлтэйгээр оролцдог.
Нүүрээ будах нь хувь хүний сонголт төдийгүй нүүрээ будсан нь хэн нэгэнд асуудал учруулдаггүй учраас хуулиар хориглосон зүйл байдаггүй. Магадгүй эгч чинь тэр үеийн сэтгэл хөдлөлөөр тийм зүйл хэлсэн ч байж мэднэ. Гэхдээ цаашид эгчтэйгээ илүү дотно ярилцахыг хичээж ердөө л арьсаа гадны бохирдол, нарны туяанаас хамгаалж байгаа гэдгээ ойлгуулаарай.
Чамд амжилт хүсье. Өөртөө итгэлтэй хүчирхэг охин байгаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа
. Сайн байна уу? Би 22 настай. 2 удаа санаандгүй унтаж байсан, ямар ч хамгаалалт хэрэглээгүй, өмнөхийг нь гурав хоногийн дараа тестээр үзсэн зүгээр гарсан. Дараагийнхийг зүгээр байх магадлал бий юу? Хаана хандвал баттай шинжилгээний хариу гарах бол, их хурдан байсан болохоор ямар нэг өвчин авсан байж болох уу?
