“Эзэгтэй та эмч – Хүүхдээ ханиадаас хамгаал”

Зуны хүйтэн бороо  цутгасан энэ өдрүүдэд эзэгтэй нар минь үр хүүхдээ ханиад томуу хүрчихвий гэж  ихэд болгоомжилж байгаа байх. Ялангуяа урин дулааны цаг ирлээ гэж лагерт гарсан айлууд “ханиаданд нэрвэгдэх”  магадлал өндөр. Тиймээс  эмэгтэйчүүд.мн нь эзэгтэй нартаа зориулж ханиаднаас сэргийлэх ардын аргуудыг хүргэж байна.

-Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлний шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сод, гич цагаан архийг зохих хэмжээгээр хийвэл сайн.

-Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд  150мл цсанд буцалган шүүсийг нь өдөрт 3-4 удаа ууна.

-Нохойн хошуу, үхрийн нүд, аньс зэрэг үр жимсэнд өвчин эсэргүүцэх С зэрэг амин дэмүүд их байдаг тул нэг аяга буцалсан халуун усанд нэг цайны халбага хатаасан нохойн хошууны үр жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа уух, аньсны навийг 150мл усанд цайны халбагаар хийж 5 минут буцалган цайны халбага зөгийн бал хийж хутгаад халуун бүлээнээр нь өдөрт 2-3 удаа ууна. Мөн үхрийн нүдний жимсийг 200 мл усанд нэг цайны халбага хийж 5 мину буцалган өдөрт 3 удаа ууна.

-Нэг аяга усанд 3-5 хэрчим цагаан гаа эсвэл 3-5 хумс сармис хийж 5 мин буцалган шүүж өдөрт 2-3 удаа ууна.

-Хонины тойгийг 3-5 хумс сармистай хамт чанаж шөлийг нь халуун бүлээнээр нь ууж хөлөрвөл ханиад амархан эдгэнэ.

-Өдөр шөнөгүй ханиалгахад хөх ууцны уушгийг чанаж идэх, хий ханиалгахад тарвагны сэвстэй сайн ходоодыг чанаж тунгаагаад ууна.

-Хоёр хоолны халбага цөцгийн тос, хоёр цайны халбага зөгийн балыг сайтар хольж хутгана. Өдөрт хоолны халбагаар хэд хэдэн удаа ууна.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.