Бүсгүйчүүд ээ, сонгуульдаа идэвхитэй оролцъё

Бүсгүйчүүд ээ, маргааш сонгуулийн өдөр. Бид бүхний ирэх дөрвөн жилийн амьдралын сонгууль маргааш болох нь ээ. Тиймээс хүн бүхний идэвхи чармайлт хамгийн их хэрэгтэй юм шүү. Энэ жилийн сонгууль өмнөх  жилүүдийнхээс онцлогтой. Хурууны хээ таниулахаас эхлээд сонгуулийн үнэмлэх байхгүй гээд бидэнд мэдэх зүйл зөндөө.

Ингээд бид таны санал өгөхөд дөхөм болох дараах санамжийг бэлдлээ.    

Сонгогч бүр саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыгхориглодог.

Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тоонынэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, дээр дурьдсаны дагуу саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.