Английн гоо бүсгүй шалгарчээ

Английн гоо бүсгүй 2012 тэмцээний ялагчаар “Их Британийн шилдэг залуу загвар өмсөгч” шоуны оролцогч 23 настай Шарлотте Холмс шалгарчээ. 60 гоо бүсгүй гоо үзэсгэлэн, эрдэм чадал, оюун билгээрээ өрсөлдсөн тэмцээний ялагчийг зарлах мөчид гялалзсан цэнхэр даашинзаар гоёсон Шарлотт Холмс нулимсаа барьж дийлэхгүй байсан аж. Девоноос ирсэн Шарлотте гоо бүсгүйн титмийг гардан авсан бол дэд байрт Йоркширийн гоо бүсгүй Анастасиа Смит, гуравдугаар байранд үзэгчдийн таашаалд нийцсэн гоо бүсгүй Тамзин Каммингс шалгарчээ. Шарлотте Холмс гоо бүсгүйн титмийн эзэн болсныхоо дараа “Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд өрсөлдөж, хүн болгон Англи орноороо бахархах тэр өдрийн төлөө хичээх болно” хэмээн сэтгэл нь догдлон ярьсан байна.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







