Ц.Мөнхзаяа хагас шигшээд шалгарлаа


 
 

Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ц.Мөнхзаяа дөнгөж сая хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга Францын жүдоч Жевриз Эманетай цаг сунган барилдаж, яллаа. 

Эхний тойрогт Палау улсын жүдоч Женнифер Энсоныг 51 дэх секундэд цэвэр, улмаар Финляндын Йоханна Илиненийг дахин цэвэр ялсан тэрбээр энэ удаад Францын бөхийг шүүгчийн шийдвэрээр ялсан юм. 

 
 
Одоо тэрбээр хагас шигшээд Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Словенийн Урска Золниртой барилдана. Амжилтын төлөө ургашаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.