Залуусаа сайн үйлсийн аянд нэгдэцгээе.
2012 оны 8 сарын 18 буюу энэ долоо хоногийн хагассайн өдөр Төв аймаг дахь Батсүмбэрийн Улсын асрамжийн газарт очин бидний хайртай эцэг эх, гэр бүлийнхнээс маань өөрцгүй ахмаддууддаа сэтгэлийн дэм өгч нэг өдрийг өнгөрөөх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Батсүмбэрийн асрамжийн газарт байрлах аав ээж, ах эгч, эмээ өвөөтэйгөө уулзах хүмүүс болон хамтран ажиллах байгууллагууд, залуус холбоо барина уу..
Энэ өдөр бидэнтэй хамт 200 залуу хамт явах ба хэрэв та бидний нэг болохыг хүсвэл бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 99280764 утасаар холбогдоно уу. Яг одоо ПИАНО ЛОУНЖИЙН 2 давхарт бүртгэж байна
Энэ өдөр охиогдох ажилууд:
-Нээлтийн үйл ажиллагаа
-Ар гэрийхэнтэй нь уулзуулах
-Ахмадуудад зориулсан тоглолт
-Нэг цэгийн үйлчилгээ (Даралт үзэх, үс засах, бариа засал, шүд үзэх гэх мэт)
-Гаднах талбайн цэвэрлэгээ, тохижуулалт
-Хөдөлмөрийн өрөөний бүрэн засвар.
-Байгууллагын доторх их цэвэрлэгээ
-Ногооны талбайн ажилд туслах
-2 талын шатны ханыг будах чин сэтгэлийн үгс бичих
-Бэлэг өгөх үйл ажиллагаа.
-Хамтран ажиллаж буй байгууллагууд болон оюутан залуусын гарын бэлэг.
-Хаалтын үйл ажиллагаа
Хамтран зохион байгуулагч: ТЭСО компани
Мэдээллийн ивээн тэтгэгч: С1 телевиз
Аяныг дэмжигч: Пролайн гэрэл зургийн студи
Хамтран ажиллаж буй байгууллагууд:
-ҮБТДСургууль
-Футур сургалтын төв
-Студи3
-emegteichuud.mn
-ОХ продакшн
-24tsag.mn
-naiz.mn
-paparatsi.mn
-Printmax







