Умайн хоргүй хавдрын эмч “Мирена”
Бүсгүйчүүдээ, умайд суулгадаг даавар агуулсан Мирена хэмээх уг систем нь 52мг левоноргестрел дааврын хоногт 20мкг-аар умайн хөндий рүү ялгаруулдаг гэнэ. Умайн миом буюу умайн булчинлаг давхаргын хоргүй хавдарын мэс заслын бус эмчилгээ болох Мирена нь бидэнд маш олон давуу талуудаа үзүүлдэг юм байна.
Тухайлбал, жирэмслэлтээс таван жил найдвартай хамгаална, умайгаас гадуур жирэмслэх аюулыг бууруулна, умайн миом буюу умайн булчинлаг давхаргын хоргүй хавдрын зангилааны ургалтыг сааруулна. Мөн ч умайн булчинлаг давхаргын хоргүй хавдарын шалтгаанаар хагалгаанд орох тоог бууруулахын зэрэгцээ сарын тэмдэг олон удаа, их хэмжээтэй ирдэг эмэгтэйчүүдийн алдагдах цусны хэмжээг найдвартай багасгадаг юм билээ.
Мэдээж энэхүү Мирена хэмээх систем нь эсрэг заалтуудаа дэлгэрэнгүй дурьдсан байдаг. Жирэмсэн эсвэ жирэмсэн байж болзошгүй тохиолдолд хэрэглэж болохгүй ба бага аарцагны үрэвсэлт өвчин, төрсний дараах эндометрийн үрэвсэл, сүүлийн гурван сард үр хөндүүлсний дараах умайн үрэвсэл, шалтгаан нь тодорхойгүй умайн цус алдалт, умай болон умайн хүзүүний гажиг, элэгний хурц үрэвсэл болон элэгний хавдар, хөхний хавдар зэрэгт уухыг хориглосон байдаг байна.
Эмчилгээний өндөр идэвхитэй уг бэлдмэл хөхний сүүний чанар болон ялгаралт, хүүхдийн өсөлт бойжилтонд сөрөг нөлөө үзүүлдэггүй, төрснөөс хойш 1.5 сар буюу 6 долоо хоногийн дараа тавиулах боломжтой юм.






