Бүсгүй та том хөлтэй юу? Тэгвэл...
Бүсгүй та том хөлтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Таньд том хөлөө жижигхэн харагдуулах нууц дэлгэх гэж байна. Том хөл нь эмэгтэйчүүдийн санааг илүү зовоодог. Тэдний хувьд гутлаа 1-2 размераар бага харагдуулах боломжийг энд дэлгэе. Жишээлбэл, Хятадын гутлын хэмжээгээр 42 өмсдөг эмэгтэй 39.5 хүртэл багасгаж харагдуулах боломжтой аж.
Зузаан ул ба өндөр өсгийтэй гутал
Өндөр өсгийтэй гутал бие болон хөлний эрүүл мэндэд тийм ч сайн биш. Гэхдээ энэ гутал хөлийг жижиг харагдуулдаг байна. Харин “хадаасан” өсгийтөөс илүү өргөн өсгийтэй гутлыг сонгоорой. Тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд өсгийтэй гутал нь хөхийг тийм ч жижиг харагдуулдаггүй бөгөөд гутлын ул бага зэрэг илүү гарсан эсвэл зузаан ултай байх нь хөлийг жижиг харагдуулдаг байна.
Шөвөг шиг үзүүртэй гутал бүү сонго
Ийм гутал сонгосноос бөөрөнхий хоншоортой гутал нь илүү дээр сонголт болно. Мөн урт түрийтэй гутал таны хөлийг нарийн харагдуулахад тусална. Харин дөрвөлжин, урт хоншоортой, түүн дээр нь уртаашаа харагдахуйц гутал нь таны сонголт биш юм шүү.

