Хайр ба Хагацал


Хайр, Хагацал хоёр залуу хосыг холоос ажиглаж байв. Хагацал нь: “Би энэ хоёрыг дорхноо салгаж чадна, мөрийцөх үү?” гэлээ. Хайр нь: “3а байз, эхлээд би нэг уулзаадахъя, харин дараа нь чи салгаж чадахыг чинь харъя” гэлээ. Нөгөөдөх нь зөвшөөрсөн тул Хайр залуу хос дээр дөхөж очоод гараар нэг хүрч нүд рүү шагайхад тэр хоёрын дунд оч үсрэв. Хайр холдоод, Хагацалд хандан “За чи одоо ид шидээ харуул гэжээ. Хагацал нь: “Энэ хоёрын зүрх сэтгэл яг одоо хайр дурлалаар дүүрсэн байгаа тул би яаж ч чадахгүй. Гэхдээ би удахгүй буцаж ирнэ” гээд одов. Хэсэг хугацааны дараа Хагацал залуусын гэрээр шагайтал гэрт нялх хүүхэд тэвэрсэн залуу ээж аав хоёр байхыг олж харав. Одоо Хайр нь дууссан хэмээн найдаж очиж нүд рүү нь шагайтал урдаас нь талархлаар дүүрэн харц угтав. “За яахав тэгж байгаад би дахиж ирээд салгана даа” гээж алга болов. Хэдэн жилийн дараа ирэхэд ажлаасаа ядарсан шинжтэй аав нь орж ирж, ээж нь бужигнаж буй хэдэн хүүхдээ тайвшруулах гэж ядсан байв. “За одоо л хайр талархал нь дууссан байж таарна” гээд нөгөө хоёрын нүд рүү нь шагайсан чинь Хүндэтгэл ба Ойлгоцлоор дүүрэн байв. “За яахав, санасандаа хүрнээ хүрнэ” гээд дахиад хэдэн жилийн дараа ирэхэд бууралтсан нөгөө хоёр том болсон хүүхдүүддээ зөвлөгөө өгч сууж байв. Хагацал очиж салгах гэтэл тэр хоёрын сэтгэл Итгэлцлээр дүүрэн байсан тул яаж ч чадалгүй санаа алдан эргээд гарав. Дахиад хэдэн жилийн дараа ирэхэд нь гэрээр дүүрэн ач нарынхаа дэргэд гунигтай суугаа хөгшин эмээг олж хараад, за одоо энэ хоёрыг салгах цаг минь боллоо гээд ихэд баярлан нүд рүү нь шагайсан чинь эмээ гэнэт босоод гэрээсээ гараад явчихав. Хойноос нь дагасаар оршуулгын газар хүрч, хөгшин эмээ шүүрс алдан нэгэн бунханы дэргэд суусан нь нөхрийнх болж таарав. Хагацал: “Ээ, миний өмнөөс цаг хугацаа ажлыг минь гүйцэтгэв” гээд дөхөж очоод нүүр рүү нь шагайхад хөгшний нүдэнд нулимсын хажуугаар Хайр, Талархал, Хүндэтгэл, Ойлголцол, Итгэлцлээр бялхаж хамтдаа туулсан амьдарлын Дурсгалаар дүүрсэн байв.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.