Охидоо мэдэхэд илүүдэхгүй

1.Хөвгүүд яг үнэндээ хөөрхөн харагддаг охидын араас явдаггүй. Тэд цэвэрхэн, аятайхан охидыг илүүд үздэг.
2. Тэр чиний өмнө уйлж байвал үнэхээр шаналж, зовж байна.
3. Чамайг ойлгохгүй байна гэж хэлбэл энэ нь чамайг түүнийхээр бодохгүй байна гэсэн үг.
4. Утсаар ярьж эхлэхдээ “Чи юм хийж байна уу”, “Хоолоо идчихсэн үү” зэрэг ердийн асуултуудыг асууж байгаа нь сандралаасаа гарч байгаа нэг арга.
5. Хөвгүүд бүхэл өдөржингөө өөр охидыг эргүүлж байж магадгүй, гэхдээ унтахынхаа өмнө сэтгэлээсээ сайн охиноо үргэлж боддог.
6. Чи үнэхээр таалагддаг бол тэр бүх муу зан аашыг чинь тоохгүй өнгөрөөнө.
7. Хөвгүүд охидын инээмсэглэлд үнэн голоосоо дуртай.
8. Тэд охидын анхаарлыг татахын тулд юу ч хийж мэднэ.
9. Хуучин найз залуугаа ярихад чинь хөвгүүд дургүй байдаг.
10. Тэр чамд маш олон зүйл хэлэхийг хүсдэг ч чаддаггүй. Тэгээд тэр олон зүйлээ хэлэх хүч чадлаа олж авдаг нэг зуршил нь “100 татах” болдог.
11. Хөвгүүд уйлдаг!!!
12. Тэд хэзээ ч тэгтлээ их мөрөөдөж, найддаггүй.
13. Түүнийг уурлуулах гэж бүү өдөөн хатга. Надад итгэ, тэр үнэхээр уурлана шүү.
14. Хөвгүүд хаягдсан охиноо эргүүлж авах гэж ихэвчлэн их тэмцдэг, энэ нь тэднийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү болгодог юм.
15. Та түүний зүрхэнд хүрсэн л бол түүнд буцах зам үгүй.
16. Охид гарт нь хүрэхэд хөвгүүд галзуурах шахдаг.
17. Хөвгүүд хэн нэгнийг эргүүлж байхдаа сайн зусардагч байдаг, харин үнэхээр сайн охинтойгоо ярихдаа гацаж орхидог.
18. Хөвгүүд удаан хугацаагаар “мммм” гэх буюу чиний тусламж хүссэн гуйлтанд чинь татгалзаж байвал зүгээр л түүнд чи таалагддаггүй гэсэн үг.
19. Охинд “үгүй” гэж хэлэхэд хөвгүүд нь үүнийг “маргааш дахин хичээгээд үзье” гэж сонсдог.
20. Тэд гомо нарыг үзэн яддаг.
21. хөвгүүд ээждээ хайртай байдаг.
22. Тэд чамд 2ш сарнай авахын тулд үдийн хоолныхоо мөнгийг золиосолж чадна.
23. Өөрт нь сайн охины тухай хөвгүүд нэлээн боддог. Гэхдээ энэ нь тэр охинд сайн гэсэн үг биш.
24. Түүнийг сонсохгүй л бол чи хэзээ ч ойлгож чадахгүй.
25. Хайртай гэдгээ чамд нэг л удаа хэлсэн бол тэр үнэхээр хайртай гэсэн үг.
26. Анхааралтай бай. Хөвгүүд хов живийг охидоос илүүгээр тарааж чаддаг.
27. Залуус өөрсдийнхөө тухай маш нээлттэй байдаг.
28. Түүнд итгэхээсээ өмнө туршиж үзэх нь сайн хэрэг. Гэхдээ түүнийг хэтэрхий удаан бүү хүлээлгэ.
29. Анх эргүүлж байх үедээ ямар ч хөвгүүн муу байдаггүй.
30. Хөвгүүд сайн охин нь тийм хөөрхөн биш байсан ч шүтэн биширдэг.
31. Та 2-ын хооронд байгаа асуудлыг шийдэх талаар найз залуу чинь хамгийн сайн найзаас чинь тусламж асуудаг бол эцэстээ тэр 2 “асуудал үүсгэж” болзошгүй гэсэн үг.
32. Тэр чамд бэрхшээлийнхээ тухай ярьж байгаа бол түүнийг сонсох хүн хэрэгтэй болжээ. Чи заавал зөвлөгөө өгөх гэсний хэрэггүй.
33. Чамд хөвгүүн чинь сайн гэдгийг илэрхийлэх энгийн үйлдэл нь чамайг шоолж байхад харагдана.
34. Өөр хэн нэгэнтэй холбогдохыг чинь холдуулах замыг хөвгүүд олдог.
35. Богино юбкатай охидоос илүү тархитай охидыг хөвгүүд хайрладаг.
36. Тэд ямар ч зүйлийг хэтрүүлэн ярьдаг.
37. Охидын хэлсэн нууцыг хөвгүүд хадгалж чаддаггүй.
38. Тэд маш их боддог.
39. Эрчүүдийн уран сэтгэмжид хязгаар үгүй.
Үргэлжлэл бий...
Х. Эзлэн






