National Geography-гийн хамгийн шилдэг зургуудаас


 

Энэ бол Афганы дүрвэгсдийн хуаранд маш богино хугацаанд хальснаа буулгаж авсан сурагч охины хөрөг. Гэвч Стив Маккуригийн энгийн мэт энэ зураг National geographic-ийн түүхэн дэх хамгийн нөлөөтэй зураг болсон. Маккуригийнхээр охины “итгэл алдарсан үзэсгэлэн төгөлдөр” харц хүмүүсийн сэтгэлийг татдаг аж.

Стив Маккури хэлэхдээ: Энэ зургийг харахад л охин ядуу гэдэг нь ойлгогддог. Царай нь халтар, хувцас нь ноорхой. Охинд өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хат хараахан бүрэлдээгүй. Нүдийг нь хараад  л үл ойлгогдох, ямар нэгэн зовинол түүнд байгааг мэдэрч чадна гэж би бодож байна гэв. Тэр наснаасаа илүү овортой харагдана. Амьдарч байсан гэр нь бөмбөгдөлтөнд өртөж, ойр дотныхон нь нас барсан тул уулан дахь дүрвэгсдийн хуаранд хүрэхийн тулд 14 хоног явган явж ирсэн нь энэ.

Энэ зургийг авснаас 17 жилийн дараа Стив Маккури Афганистанд дахин очиж, охиныг хайж олохоор шийдсэн байна. Ингээд түүний нэрийг Sharbat gula гэдгийг олж мэдсэн. Тэр амьд үлдсэн төдийгүй насанд хүрсэн эмэгтэй болжээ. Түүнийг харангуут л танисан ч зарим зургууудыг харьцуулан үзэж нүдний солонгон бүрхэвчийг дахин шалгаж өгөхийг хүссэн байна. Хамгийн сайхан нь  Sharbat gula-гийн амьдралд Зурагчин Natianal geography сэтгүүлийн хамт олон мөн үнэнч уншигчид нь гэрэл гэгээ нэмж чадсан.Зурагнаас нь олсон хандиваар Хабулд сургууль нээсэн байна.

 

 

Энэ хүүг Эдуардо Рамос гэдэг. Перугийн Пуно хотын ойролцоох Атлант / Андын нуруунд байдаг өндөрлөг тал газар/ Эдуардо хүүгийн гэрлүү гээ тууж явсан 10 гаран хонин дундуур такси хайхрамжгүй хар хурдаараа давхин өнгөрөхдөө нэг хэсгийг нь дайрчээ. Зурагчин Билл Аллард: Хөөрхий Эдуардо хүү маш ихээр сэтгэлээр унаж гэрийнхэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа нь илт байлаа. Цөөн хэдэн зураг аваад туслахдаа даатгав. Бидэнд хүүд өгчихөөр юу байна? гэхэд юу ч байсангүй. Ядахдаа жаахан жимс идэх юм байсан ч болоосой гэж би бодож байв. Дараа нь тэр сэтгүүлийнхээ редакторуудад бид энэ зургийг хэвлэх хэрэгтэй. Учир нь энэ зураг Перуд амьдрал хэр хүнд байгааг тод томруунаар харуулж чадсан гэж хэлсэн байна. Зураг хэвлэгдсэний дараа National geography-ийн  уншигчид маш өгөөмрөөр хандан сайн дураараа 7000 долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Тиймээс нийгэмлэгийн зүгээс тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн CARE байгууллагатай холбоо тогтоож,  Эдуард хүүгийн гэр бүлд хонь авч өгөн, учирсан хохирлыг нөхөн төлж , мөн тосгоны худагт ус шахагч суурилуулж үлдсэн мөнгийг Перугийн сургуулийн хүүдийн санд өгсөн байна.  Билл: Уншигчид маань яг л тэнгэрийн элчүүд шиг Эдуардо болон түүний гэр бүлд сайнаар хандсан энэ үйлдэл нь миний хувьд ч гэсэн үнэхээр том бэлэг болсон. Учир нь хүнд хэцүү цагт  зургийг нь авчихаад юугаар ч тусалж  чадахгүй байсан миний сэтгэл доторх том овоог аваад хаячих шиг болсон гэж хэллээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.