Охидоо мэдэхэд илүүдэхгүй(үргэлжлэл)

 

1. Хөвгүүдэд охидын өндөр нь үнэндээ хамаагүй зүйл, харин жинд тэд нухацтай ханддаг.

2. Түүнтэй дотносохоосоо өмнө чи юу хүсч байгаа хэлэх ёстой.


3. Хөвгүүдэд гологдож, хаягдаж үзсэн туршлагатай байх ёстой. Учир нь хэзээ ч хаягдаж байгаагүй, хэн нэгнийг хайрлаж, шаналж үзээгүй бол тэд эрийн цээнд хүрээгүй л байна гэсэн үг.

4. Төсөөлөөгүй нөхцөл байдал үүссэн үед хөвгүүд охидоос илүүтэйгээр өөрсдийгөө буруутгадаг. Бүр биеэ ч гэмтээж болзошгүй.

5. Тэр тайван байхыг хичээн дүр үзүүлж байгаа бол хөлөрсөн эсэхийг нь шалга.

6. Чамд ганцараа үлдмээр байгаагаа хэлвэл энэ нь “ирээд намайг сонсооч” гэсэн утгатай.

7. Тэр чинь чамд хайртай бол хамгийн сайн зан чанаруудаа гаргаж үзүүлдэг.

8. Түүнийг нухацтайгаар ярьж эхэлвэл сонс.

9. Хөвгүүд сул дорой бус эмэгтэйлэг байдалд дуртай.

10. Хөвгүүд өөрсдөөс нь чанга цохьдог охидод дургүй.

11. Өөрт нь сайн байгаа охидыг  дорхноо мэдэж болно, гэхдээ охидыг хэлэх хүртэл хэзээ ч түүндээ итгэлтэй биш байдаг.

12. Хоол сайн хийдэг охидод хөвгүүд дуртай.

13. Тэд ээжтэйгээ адилхан охидыг таалдаг. Тоглоогүй шүү.

14. Түүнд чинь энгийн нүдээр харж байгаагаас илүүтэй проблемууд байдаг.

15. Түүний чинь найз түүний тухай бүхнийг мэддэг. Үүнийг ашигла.

16. Битгий их зан гарга. Хөвгүүд эхний татгалзлын илэрлээр л буугаад өгчихөж магадгүй шүү.

17. Охидоос илүүтэй яриасаг хөвгүүд охидын тухай сэдэвт бүр илүү болдог.

18. Хөвгүүд охидыг үнэхээр хачин, тааварлахын аргагүй шийд гаргадаг гэж боддог. Гэхдээ л тэднийг хайрласаар байдаг.

19. Чиний ярьсан шог ярианд дүнсгэр, дүр үзүүлэн инээхчээ болж байвал түүнд таалагдахгүй, зүгээр л эелдэг байхыг хичээж байна гэсэн үг.

20. Хөвгүүд охидыг ерөнхийлөн авч үзэх хандлагатай байдаг. Гэвч тэднийг мэдээд ирэхээрээ буруу байжээ гэдгээ ухаардаг юм.

21. Хараал хэлдэг охидод хөвгүүдэд үнэхээр дургүй.

22. Тэдний хамгийн эмзэг цэг нь өвдгөнд бий.

23. Проблем гарвал тэд тайван байхыг хичээдэг, гэхдээ ухаан санаа нь аль хэдийнээ үүнээс гарах арга замыг бодож байдаг.


24. Хэрвээ тэр гадаад байдалдаа санаа зовдог бол юм засахдаа ч гэсэн сайн биш гэсэн үг.

25. Чамайг араар чинь хуурч байгааг мэдэхэд тэр 2 дох боломж өгөхийг гуйх болно, түүнд өг. Харин түүнийг дахиад барихад тэр дахиад боломж өгөхийг гуйвал түүнийг хайхрахгүй орхи.

26. Та найз залуутайгаа байхад чинь сайн эрэгтэй найз чинь чамайг үргэлж хараад байвал найз чинь чамд хайртай, атаархаж байна гэсэн үг.

 

27. Хөвгүүдэд чи нэг минут таалагдаж болох юм, харин тэр дараа нь мартаж орхидог.

28. Хэрвээ чамайг хэн нэг хөвгүүн  гэнэт болзоонд уривал яагаад гэдгийг нь асуу.

29. Тэр чиний дуу хоолойг чинь сонсохгүйгээр нэг ч шөнө унтаж чадахгүй байна гэж хэлж байвал.. түр хүлээгээрэй. Тэр үүнийг өөр охинд бас хэлж л байгаа. Зүгээр л зусар үг хэрэглэн, чамаар тохуурхаж байгаа нь тэр.

30. Тэд харилцаандаа нухацтай хандаж байвал чамд чиний түүнд хайртайгаас илүү хайртай байдаг.

 

 

Х. Эзлэн 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.