Цоглог бүсгүй Шер Ллоид
Их Британийн залуу од дуучин, загвар өмсөгч, ая зохиогч Шер Ллоидыг “Want U Back”, “Swagger Jagger” зэрэг дуунуудаар нь уншигч эмэгтэйчүүд та бүхэн маань мэдэх болсон
байх. Өөрийн авъяас чадвараа нээн дэлхийд танигдсан цоглог бүсгүй Шер Ллодыг та бүхэндээ танилцуулж байна.
Шер Ллоид нь “X-Factor” шоуны долдугаар цувралаас төрөн гарсан алдарт дуучин билээ. Тэрээр 1993 оны 7-р сарын 28-нд Англид төржээ. “X-Factor”-т тун амжилттай оролцож байсан хэдий ч харамсалтай нь хасагдсан юм. Харин шоунаас хасагдсаныхаа дараагаар Саймон Ковеллтай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2011 оны 6-р сард анхны дебют сингл болох “Swagger jagger”-аа гаргасан. Шерийн энэхүү синг нь Их Британийн чартын 1-р байр, Ирландын чартын 2-р байрт орж байсан юм. Энэ бол түүний амьдралд амжилтын үүдийг нээсэн гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Үүний дараагаар хоёр дахь синглээ “With Ur love” нэртэйгээр Mike Posner-тай хамтран гаргасан нь мөн л амжилттай байж, хүн бүрийн сонсох дуртай дуу болж чадсан. Харин түүний гурав дахь синг болох “Want U Вack” нь Америкт нэг саяас илүү хувь борлогдож, платинум зэрэгт хүрсэн юм. Өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, хүчирхэг хоолойтой Шер Ллоидийг одоо мэдэхгүй хүн гэж бараг байхгүй.
Сонирхуулахад Шер Ллоид нь 2012 оны 3-р сард найз залуу Крейгтэйгээ сүй тавьсан бөгөөд удахгүй гэрлэх ажээ.




