Women expo – 2012 эхэллээ
2012-11-24
Монголын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-нд 2012 оны 11- р сарын 24, 25-ны өдрүүдэд болж байна. Уг үзэсгэлэн худалдааны тухай “Глобал эвент” компанийн зар сурталчилгаа хариуцсан менежер н.Учралаас тодрууллаа.
-Гоо сайхны бүтээгдэхүүнүүд, өвлийн гутал, хувцас, ноолуур, гоёл чимэглэл гээд, эмэгтэй хүнтэй холбоотой бүхий л төрлийн худалдаа явагдаж байна. Бүх бүсгүйчүүдийгээ өөртөө цаг зав гаргаад хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд оролцоорой гэж уриалъя.
Бас стилистүүд ирсэн байгаа, тэднээс өөртөө хэрэгтэй зөвлөгөөнүүдийг авч болно. Фото студи ажиллаж байгаа учир зургаа ч авахуулах боломжтой. Мөн азын сугалаа сугалуулж супер азтангаар долоон эмэгтэйг шалгаруулж “Swarovski” брендийн гоёлоор шагнана.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



