Эмэгтэйчүүдийн сонгодог уран бүтээлч В.Ундраа
“Глобал эвент” компаниас хэгрэгжүүлж буй “Women” төслийн хүрээнд “Black and white”нэртэй эмэгтэйчүүдийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, сонгодог эмэгтэйг шалгаруулсан юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний “Сонгодог уран бүтээлч”-ээр шалгарсан В.Ундраатай сэтгэгдлийг нь хуваалцаж, ярицсанаа уншигч бүсгүй танд хүргэе.

-Эмэгтэйчүүдийн сонгодог уран бүтээлч болсонд тань баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Энэхүү шагналыг авна гэж мэдээгүй. Энэ нь надад гэнэтийн бэлэг боллоо. Намайг дэмжин саналаа өгсөн хүмүүстээ баярлалаа.
-Хэзээнээс уран зураг сонирхож, зурах болсон бэ?
-Анх зургаан настайгаа зурж эхэлсэн. Аавыгаа зураг зрахыг хараад л уран зурагт татагдсан. Аав маань зураач, сийлбэрч хүн байсан. багаасаа аавынхаа мэргэжлийг өвлөж, зураач болно гэж боддог байсан.
-Одоогоор нийт хэдэн бүтээлтэй вэ?
-Одоогор нийт 150 гаруй уран бүтээл туурвисан байна.
-Бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?
-Бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. 2005 онд н.Энхбат багшийн удирдлаган дор уран зургийн ангийг төгсөөд анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан.
- Таны хувьд уран зураг гэж вэ?
-Пабло Пикассо “Хүний хамгийн их хүсэж мөрөөддөг зүйл бол амжилтанд хүрэх ажил нь байдаг” хэмээн хэлсэн байдаг. Би багаасаа аавынхаа мэргэжлийг өвлөж авахыг хүсч байсан. Иймээс миний хувьд уран зураг бол миний мөрөөдөл, миний ажил юм.
-Зургаараа дамжуулан ямар санаа гаргахыг зорьдог вэ?
-Хүн бүрт хүүхдийн гэнэн зан төрх нуугдаж байдаг. Харин үүнийгээ насан хүрч, нас ахих тусмаа гээдэг. Би тэрхүү гэнэн цайлган чанарыг нь хөндөж, гаргаж ирэхийн тулд уран бүтээлээ туурвиж, өнгө будгаа сонгодог.
Ярилцсан: Б.Бадамгарав

