”Эх дэлхийн мисс 2012”-д Т. Батцэцэг амжилттай оролцож байна
Манжуурын мисс -2012”-ын тэргүүн миссээр шалгарч байсан мисс Т.Батцэцэг “Эх дэлхийн мисс”-ээс хүрэл медаль хүртлээ.

“Miss Earth 2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадам энэ сарын 4-нд Филлипинд нээлтээ хийсэн билээ. “Miss Earth 2012” наадамд АНУ, Австри, Бельги, Бразил, Канад, БНХАУ, Англи, Итали, ОХУ зэрэг 80 орны гоо бүсгүй эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Уг наадамд Монгол Улсын төлөөлөн мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг амжилттай оролцож байна. “Miss Earth 2012” наадам нь 21 номинаци тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль олгодог бөгөөд шилдгийн шилдэг нэг оролцогч титмийн эзэн болдог. “Мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг тус наадмын “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медалийн эзэн болжээ.



